НИЙГЭМ

Монголын тээвэрчид Хятадаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр хийх Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Хамтарсан хорооны хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод болж өнгөрлөө.

Тус хуралд Монгол Улсын ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр, хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга А.С.Бакирей нар ахлан оролцжээ. Түүнчлэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэн Вэй Минь хуралд оролцсон байна.

Хамтарсан хорооны анхдугаар хурлаар хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн автозамын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх талаар хэлэлцэж, санал нэгдлээ.

Урьд нь хэлэлцэн тохиролцсоны дагуу БНХАУ-ын талаас хэлэлцээрийн хүрээнд 2019 онд олон улсын автотээвэр гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Монгол, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж, Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу БНХАУ-ын Тяньжин-Улаанбаатар- ОХУ-ын Улаан-Үд болон Азийн авто замын АН-4 сүлжээ болох БНХАУ-ын Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулах юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button