Нийгмийн

Намууд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.

АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу өчигдөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна.

Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа,  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар  өчигдөр Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-16 16:58

МАН АН одоо болно

Зочин
Зочин
2020-08-17 05:27

2 нам одоо болно

Холбоотой мэдээ

Back to top button