Нийгмийн

Багануур, Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг сонслоо. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгов. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай техникийн жагсаалтыг гаргахаар төлөвлөж байгаа юм. 

Мөн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аяныг үр дүнтэй зохион байгуулах чиглэлийг өгч, тээвэр хийж буй жолооч нарыг шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээр хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг санууллаа.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button