НИЙГЭМ
“АПУ” ХК хагас жилийн ашгийнхаа 97 хувийг ноогдол ашиг болгон тараана

“АПУ” ХК-ийн ТУЗ наймдугаар сарын 13-нд хуралдсанаар компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзаж, нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаа бүрд нь 37.50 төгрөгийн ноогдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Хувьцааны тоо 1 тэрбум 64 сая 181 мянга 553 байгаа тул үүнд 39.9 тэрбум төгрөгийг ноогдол ашиг хэлбэрээр хуваарилахаар болжээ. Тус компани 2019 онд 75.5 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг тарааж байсан удаатай.
“АПУ” ХК 2020 оны эхний хагас жилд нийт 198 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 41.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 39.9 тэрбумыг нь хуваарилна гэхээр ашгийнхаа 37 хувийг ноогдол ашиг болгон тараах юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.