НИЙГЭМ

“Траст Трейд” ХХК-д шалгалт хийжээ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/66 дугаартай Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хөргөлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд “Траст трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тус компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад нийцсэн,ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангасан, эрүүл аюулгүй орчинд чанар, стандартын шаардлага ханган ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button