ДЭЛХИЙ

Оросын шинэ вакцин цөөнгүй гаж нөлөөтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, шинэ төрлийн коронавирусийн эсрэг дэлхийн анхны батлагдсан вакциныг оросууд гаргаж авсан талаар өөрөө мэдэгдсэн билээ. Харин барууны орнуудад “Спутник V” нэртэй тус вакцинд үл итгэх хандлага давамгайлж байгаа юм.

Оросын ЭМЯ-ны харьяа судалгааны төвийн орлогч дарга Денис Логуновын хэлснээр, вакцины туршилтад оролцсон сайн дурынхны нэгэнд нь ч ямар нэг гаж нөлөө илрээгүй. Тэгвэл тунгалгийн булчирхай томрох хүртэл гаж нөлөө үзүүлэх боломжтойг вакцины савалгаан дээр бичсэн байгаа аж.

Тодруулбал, “Спутник V” вакциныг хийлгэсний дараа бие чичрэх, өндөр халуурах, хоолны дуршил буурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг гаж нөлөө дагуулж болох юм байна. Эдгээр гаж нөлөөнүүд нь вакцин хийлгэснээс 1-2 өдрийн дотор илэрдэг аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТ & БАТ
БАТ & БАТ
2020-08-22 22:34

Нөгөө орос вакцин л найдвартай үхэж бөйсан ч өөр вакцин хийлгэхгүй гээд байсан хүмүүс яагаад дуугаа хураачихав ???

Холбоотой мэдээ

Back to top button