ДЭЛХИЙ

Олон жил эрэн хайгдсан цуврал алуурчинд бүх насаар нь хорих ял оноов

1974-1986 оны хооронд 13 хүний амь хөнөөж, 13 удаа хүчингийн хэрэг үйлдсэн Жеймс ДеАнгелод АНУ-ын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрбээр олон жил эрэн хайгдсан, “Golden State Killer” нэрээр алдаршсан нэгэн бөгөөд 2018 онд баригдаж байжээ.

Түүнд холбогдох шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр /2020.08.21/ дуусжээ. Учир нь Жеймсийн үйлдлээс болж хохирсон олон зуун хүн, тэдний ар гэрийн мэдүүлгийг нэг бүрчлэн авсан байна.

Тэр дээр дурдсанаас гадна Калифорни мужид нийт 120 айлын гэрт нэвтэрч, гэмт хэрэг үйлдэж байжээ. Жеймс ДеАнгело өдгөө 74 настай. Шүүх хурлын үеэр тэр өөрөө түүнээс ч олон хэрэг үйлдсэнээ хүлээсэн ч зарим нь удаан хугацаа өнгөрсөн тул хаагджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button