НИЙГЭМ

Археологийн малтлагаас илэрсэн адууг жороо явдалтай байсан гэж тодорхойлжээ

Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтэн судлаачидтай хамтран археологийн малтлагаас илэрсэн адууны эрмэл үлдэгдлийн дээжинд биологийн дүн шинжилгээ хийжээ. 

“Усан тэлмэн жороо судлалын академи” ТББ-ын захиалга, дэмжлэгээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн хадны оршуулгаас гарсан адууны эрмэл үлдэгдлээс нас, хүйс, тухайн адууны явдал тодорхойлох зорилгоор биологийн сорьц дээжийг авч шинжилсэн байна.

Судалгааны нэгдсэн дүгнэлтэд:

  1. Тухайн адууны шүдний цементумын давхарга дахь жилийн цагиргын тоонд үндэслэн насыг тодорхойлсон ба уг адуу нь 19 (±1) настай гэж үзсэн болно.
  2. Адууны удамшлын материалд хүйс тодорхойлох Амелогенин (AMEL) генийн хэсгийн тусламжтай хүйс тодорхойлох судалгааг полимеразын гинжин урвалын аргаар хийж энэхүү эртний адуу нь XY хромосом бүхий эр бодгаль болох нь тогтоогдсон байна.
  3. Уг судалгаанд жороо адуу болон хэвийн алхаатай нийт дөрвөн адууны цуснаас, мөн эртний адууны яснаас нийт хоёр аргаар удамшлын материал болох ДНХ молекул ялган адууны явдлын өвөрмөц жороо хэлбэрийг нөхцөлдүүлэгч DMRT3 генийн мутант аллелийг тодорхойлоход уг эртний адууны эрмэл үлдэгдэлд DMRT3 генийн А/А гомозигот аллель илэрсэн тул уг адуу нь жороо явдалтай байсан гэж үзсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button