НИЙГЭМ

Хүүхдээ цонхоор ил гарган тээвэрлэсэн жолоочийг торгожээ

Зүүн дөрвөн замын уулзвар орчим өчигдөр (2020.08.22) замын хөдөлгөөнд оролцох үеэрээ бага насны хүүхдийг автомашиныхаа цонхоор ил гаргасан зураг цахим орчинд тарж, иргэдийг бухимдуулсан. Уг автомашины жолоочийг олж илрүүлэн хүүхэд буруу тээвэрлэсэн гэх үндэслэлээр 50 мянган төгрөгөөр торгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заажээ.

Эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button