НИЙТИЙН ДУУЧНААС төрд залрагсад

Боломж нь таарвал сонгууль гэдгийг нь горилоод үзэхэд яахав дээ гэсэн “од”-ууд олон болсон. Гэтэл бүр сонгуулийг нь алгасаж шууд төрийн алба хаших болсон дуучид түүнээс ч олон болжээ. Урлагийн салбарынхан төрийн ордон, яам, агентлаг, тамгын газраар голдуу ажилд орж, хар цүнх барих болов.
Тэр дундаа нийтийн дуучныг төрийн албанд томилох томилгоо өнгөрсөн Засгийн үеэс эхэлсэн. Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогдсон билээ. Дуучин Ч.Бат-Эрдэнэ ч булган сүүлтэй байж, Ё.Баатарбилэг ч БСШУС-ийн сайд байхдаа дуучдын томилгоог түүгээр зогсоогоогүй юм. Үргэлжлүүлэн дуучин Г.Чинболорыг Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилсон. Гэвч төрийн албанд наймаас дээш жил ажилласан, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан гэх АТГ-ын босгыг давалгүй асуудал намжсан.
Одоо хоёр ч нийтийн дуучин төр түшилцэж, нэг жүжигчин төрийн түшээд зөвлөж явна.
Тодруулбал, шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдов. Түүний араас уржигдар МУГЖ, дуучин У.Далантай Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдов.
Нийтийн дууны тайзнаас төрийн албаны тайз руу “үсэрчихсэн” азтай ч гэх үү, эзтэй ч гэх үү хүмүүс аж, тэд. Нийтийн дуучин гэлтгүй загвар өмсөгч, жүжигчин залуу хүртэл Шадар сайдад зөвлөөд сууж байна, цаана чинь.
Хатуухан хэлэхэд, урлагийн гэх тодотголтой хүмүүсийн дийлэнх нь бакалавр, магистраас ахиагүй боловсролтой байдаг нь бодит үнэн. Дуучны тайзнаас төрийн албаны тайз руу орж тэд яг юу хийх вэ гэж гайхах хүн олон. Нам дэмжсэнийхээ төлөө, сонгуулиар сурталчилгаа хийснийхээ төлөө, фракцад ажилласныхаа төлөө өнөөдөр төрийн албыг шагнал хэлбэрээр авч байгаагийн тод жишээ. Нийтийн дуучид, жүжигчдийн орогнодог газар нь төрийн алба биш. Чаддаг чаддагаа хийцгээвэл ямар вэ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УГЖ г.Эрдэнэбат гэж энэ хүн төрийн �##�банд ямарч чадваргүйгээ Ё.Отгонбаярын үед харуулсан юм.хөгжим бүжгийн коллежийн захир�##�аар ажиллаж амь зуусан. Соёл урлагын хороонд очоод юуч хийгээгүй.Одоо соёлын яаманд төрийн нарийн.яана даа
Чи өөрөө их л атаархуу хүн бололтой...
Бөхчүүд сэтгүүлчид байж болдог газар дуучид яагаад болохгүй гэж... сэдэвээ зөв сонгоорой сэтгүүлчээ
Эрдэнэбат Хэнтийн уугуул учраас, чадваргүй байсан ч дарга болно.
Dalantai odoo yooo bas yu wdee