УЛС ТӨР

Д.Сумъяабазар: "Эко алтан заамар" компанийн бүх зөвшөөрлийг цуцална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Хэвлэлийн хурлын үеэр саяхан Төв аймгийн Заамар суман дахь уурхайд нь осол гарсан "Эко алтан заамар" компанийн зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тус компанийн бүх зөвшөөрлийг цуцлах чиглэл өгсөн бөгөөд тус компани дөрвөн лицензтэй аж.

Өнөөдрийн хурлаар мөн салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг танилцууллаа.  Уул уурхайн салбараас 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478.0 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнийг задалбал,

Алт – 5.1 тэрбум төгрөг

Нүүрс – 184.2 тэрбум төгрөг

Цайр – 11.5 тэрбум төгрөг

Зэс – 259.8 тэрбум төгрөг

Төмөр – 4,3 тэрбум төгрөг

Жонш – 3.3 тэрбум төгрөг

Бусад – 9.7 тэрбум төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button