Нийгмийн

СУДАЛГАА: Сурагчдын 31 хувь нь теле хичээлийг ЗАРИМДАА ҮЗСЭН гэжээ

БШУЯ-аас 2020-2021 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард теле хичээлийг бататгах, багшлах арга зүй (ээлжит хичээл)-д дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулжээ.

Зөвлөмжид “2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 165 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалсан. Теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан байна. Энэ нь теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн агуулгын хоцрогдлыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа тул энэхүү зөвлөмжийг бэлтгэжээ.

Сургууль, багш нар 2020 оны 9 дүгээр сард зөвлөмжид тусгасан цөм агуулгаар хичээл сургалтыг зохион байгуулах бөгөөд сурагчдыг оношилсон үр дүнд шинжилгээ хийж, нэмэлтээр зайлшгүй судлах агуулга, чадварт голлон анхаарч цаашдын сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлын болон нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулж ажиллана ” гэжээ.

БШУЯ-ны зөвлөмжийн  дэлгэрэнгүйг эндээс харах боломжтой.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button