Нийгмийн

АШУҮИС-ийн захирлаар Н.Хүрэлбаатарыг томилжээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар ажиллаж байсан, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар түүний оронд эл албан тушаалд Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатарыг томилов.

Тэрбээр асрагчаас ажлын гараагаа эхлүүлж, сумын эмч, ЭМШУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх институт, Био анагаахын сургуулийн захирал, Халдварт өвчин судлалын төвийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.

Н.Хүрэлбаатар 2011 онд их хэмжээний мөнгөний асуудалд орооцолдон, нисэх онгоцны буудлаас баривчлагдаж байсан удаатай. Учир нь түүний хүү Энхбатын гэрээс их хэмжээний мөнгөтэй сэйф алдагдсан байдаг. Улмаар хуулийн байгууллагад хандан, сэйфийг лдж, онгойлгоход дотор нь хоёр сая, 245 000 юань, 6000 ам.доллар гарч ирсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн. Тухайн үед хүү нь “Аав энэ шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь мэдэхгүй” гэж мэдэгдсэнээр хэрэг мандсан.

Улмаар Н.Хүрэлбаатарыг гадаадаас эх орондоо ирэхэд нь онгоцны буудал дээрээс баривчилсан юм.  Тэгж тэвдэж явахад нь “Стандарт групп” компанийн эзэн Д.Батаа “Би түүнд хадгалуулсан юм” гэснээр аврагдаж, эл хэрэг замхарсан түүхтэй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2020 12:37

Батаагийн сэйфтэй мөнгө анагаахын захирлын өрөөнд байрладаг болох нь ээ.

Зочин
Зочин
8 сар 27, 2020 13:18

Нам дагав�##� ам тосдоно оо гэж...

Элдэв Очир
Элдэв Очир
8 сар 27, 2020 13:30

Ядаж хэрэг төвөгт орооцолдсон хүнийг төрийн �##�ь нэг байгууллагын удирдах �##�бан туша�##�д битгий тавьж байгаа дээ.

Зочин
Зочин
8 сар 27, 2020 13:34

Хүрэлбаатар авилг�##�д нугасгүй үнэн тэнэг �####� хамарт нь баас түрхсэн юм шиг их зантай өлөн цамаан дарангуйлагч өөрийгөө бурхан шиг бөөцийлүүлнэ,машин соль... өрөөнд засвар хий... хамгийн үнэтэй тавилга тавь...7 хоногт 1-2 гадаад томилолт

Zochin
Zochin
8 сар 27, 2020 13:44

mash ih shunaltai avilgach shuu dee Shudraga yum haana baina. ENE Erenhii saidiin numrug nuulgund baij baigaad Tom surguuliin zahiral bolchloo Odoo seif Hurelbaatar estoi ajillaj ugnu duu.

Zochin
Zochin
8 сар 27, 2020 15:30

Idej uusan geed Boon asuudal bolson hunee Alban tushaald tavihaa bolioch. Bolovsroltoi, potentsialtai chadvartai zaluuchuudiig taviach. Nam dagaj namirdaggui humuus heregtei baina.

ман ждү
ман ждү
8 сар 27, 2020 23:43

авилгачд

Холбоотой мэдээ

Back to top button