СПОРТ

Казакстан улсын үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсад анх удаа жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид жюү жицүгийн дөрвөн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Өчигдөр үндсэн төрөл болох “Ne Waza” төрлийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.  Тэмцээний өмнө олны анхаарлыг татаад байсан үзэсгэлэнт бүсгүй Казахстаны тамирчин Молдир Мекенбаева мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын төлөөх барилдаанд нутгийн тамирчинд ялагдан Ази тивийн дэд аварга боллоо.

Өчигдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ М.Сугар алтан медаль хүртсэн бөгөөд түүний хувьд энэ жиндээ ДАШТ-ий анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан юм.

Мөн контакт жюү жицүгийн төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтансүх мөнгөн медалийн эзэн болсон бол Файтинг төрлийн эрэгтэйчүүдийн -77 кг-д Т.Мөнх аваргын алтан медалийг хүртжээ.

Бөхийн өргөөнд болж жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш өсвөрийн тэмцээнээр үргэлжлэн өндөрлөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Азийн хүүхдүүд 2020” наадмын Тest event өсвөр үеийн тэмцээний медальтнууд өнөөдрөөс эхлэн тодорно.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close