НИЙГЭМ

Зохиолчоо мартсан “Гэгээн муза”

Тайз, дэлгэцийн уран бүтээлийг зохиолчгүйгээр, сайн зохиолгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Сайн уран бүтээл хийхэд  гурван зүйл хэргтэй. Нэгдүгээрт, сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” гэж зүгээр ч нэг тодотгоогүй болов уу. Монголд чанартай кино хийгдэхгүй, олны хүлээлтийг давсан жүжиг тавигдахгүй байна хэмээн шүүмжлүүлэх болсонд зохиолын чанар нэлээд нөлөөлж буй нь мэдээж. Ерөөс чадварлаг зохиолч бэлтгэж чадвал чанартай уран бүтээлүүд ундарсаар байх нь.

Ялангуяа, томоохон жүжгийн зохиол бичнэ гэдэг тухайн уран бүтээлчээс ихээхэн чадвар, чансаа шаардсан ажил. Гэтэл ийм чухал хүмүүсээ “Гэгээн муза” мартаж орхив. Олон улсын тодотголт тус наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодруулсан. Тэгэхдээ жүжгийн төрөл бүртээ шилдэг зохиолчоо тодруулахаа мартсан хэрэг. Уг нь драмын, хөгжимт, хүүхдийн, нэг хүний монодрам, хоёр хүний жүжиг гэх мэт төрлүүдээр  шилдэг зохиолч тодруулсан бол уран бүтээлчдэд том урам, хэр хэмжээгээ мэдэх боломж байв. Бүр ядахдаа ганц атугай төрөлд ч шилдэг зохиолчийг тодруулсан бол их урам шүү дээ, уг нь. Театрынхан, найруулагчид сайн зохиолын эрэлд гарч, зохиолчдыг царайчилж суудаг мөртлөө шагнал, урамшуулал болохоор ор тас мартсан нь харамсалтай. Асуудлын гол нь шагнал урамшуулалдаа бус, театрын урлагийнхан “Гэгээн муза”- наадамд зохиолчдоо мартсанд байгаа юм.

Цаашид “Гэгээн муза” наадмыг зохион байгуулагчид алдаагаа ухамсарлаж, жүжгийн төрөл бүрд шилдэг зохиолчдоо тодруулж байхыг уриалъя. Тэгвэл Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлийн хөгжилд чамгүй ташуур болох нь гарцаагүй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. З####хуу архичин хулгайч монголчууд Америкин нэгдсэн улсыг Сармагчин шиг даган дуурайч с####бадайнууд оюуны хулгайч хулгарууд байхгүй юу даа өөр хэн ч биш

  2. Мартсан юм болов уу эсвэл жүжиг киног зохиолоор бүтээдгийг мэддэггүйнх юм болов уу? Өөрөөр хэлнээс ерөөс уран бүтээл гээчийг мэддэггүй гэсэн санаа. Ямар найгүй үгэнд ая хийж буйгаа огоот мэддэггүй хөгжмийн зохиолч бишгүй л байдаг шүү дээ. Яруу найраг гэхийн аргагүй юм байдаг болохоор аргаа бараад дууны үг гэж нэрлэх нь байдаг. Уг нь шүлэг-яруу найраг л байх учиртайсандаа.

  3. Энэ зохион байгуулагчид ичээсэй блээ. Энэ шилдэг дүриин шагн#### авсан жүжигэнцэрүүд ичээсэй блээ. Хэнии зохиолын хүчээр шагн#### авав. Энэ жүжигчин, дуучид бол бүгд хүнии юмаар хүүдгэнэдэг усан толгойт,с####бадайнууд болой..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button