НИЙГЭМ

Усанд осолдсон өндөр настныг Оросын хил хүртэл хайгаад олоогүй байна

Наймдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт, 70 настай, 64 настай хоёр өндөр настан Орхон голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Тэднийг эрэн сурвалжилсаар байгаа тухай бид үүний өмнө мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр эрэн хайх багийнхан гурав хуваагдаж, анхлан осолдсон Орхон голын ойр орчмоос ОХУ-ын хил хүртэл 45 км-т хоёр удаа, нийт 90 км завьтай урсан хайсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button