НИЙГЭМ

Хийдэд уншуулах номоо гар утаснаасаа захиалах боломжтой болжээ

Зүүн хүрээ Дашчойлин хийд өөрийн нэрийн гар утасны аппликейшнээ хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Тус аппликейшн нь,

  • Хийдийн танилцуулга
  • Хурал номын хуваарь
  • Цаг үеийн мэдээ, мэдээлэл
  • Ном уншуулах захиалга гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.

Үүгээр хийдэд уншуулах номоо заавал биечлэн очилгүйгээр, гар утаснаасаа захиалах боломж бүрдсэн байна. Аппликейшнд хэнээс, хэнд зориулж, ямар ном уншуулахаа сонгох бөгөөд, тогтсон тариф байхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 3000 төгрөгийн хандив өгснөөр, хэдэн ч ном захиалж болох юм байна. Гүйлгээг онлайн банкны системээр шийджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button