ДЭЛХИЙ

Элон Маск дурсамж хадгалдаг тархины чип бүтээж байна

 “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск хүний дурсамжийг хадгалж, хүссэн үед дахин нүднээ үзүүлдэг чип зохион бүтээж байгаа аж. Уг чип нь хурууны өндөгнөөс ч жижигхэн хэмжээтэй бөгөөд, 3000 электродтой төхөөрөмж юм байна.

“Нейруланик” нэртэй уг старт аппыг гахайн дээр туршаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ажээ. Тус тархинд чипийг суулгаснаар дээр дурдсаны дагуу аливаа моментийг дурсамж болгон хадгалж, хэрэгтэй үед дахин нүдний өмнө үзүүлэх, тэр бүү хэл бусдад дамжуулах боломж нээгдэх гэнэ.

Тус старт апп төслийн хүрээнд альцгеймер өвчнийг эмчлэх, гар хөлөө хөдөлгөх чадвараа алдсан саажилттай хүмүүст тархиараа гар утас, компьютер удирдах боломжийг олгох олгоход чиглэсэн чип бүтээх судалгаа хийгдэж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button