ДЭЛХИЙ

Двэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авчээ

Холливүүдийн алдарт жүжигчин Двэйн Жонсон өчигдөр /2020.09.02/ инстаграм хаягаараа дамжуулан гэр бүлээрээ коронавирусийн халдвар авснаа мэдэгджээ.

11 минутын турш үргэлжлэх тайлбар бичигт тэрбээр, "Миний хоёр охин, эхнэр Лаурен минь, мөн би коронавирусийн халдвартай гэж оношлогдлоо. Манай гэр бүлийн нүүр тулсан хамгийн хүнд сорилт байлаа” гэж ярьжээ.

Двэйний гэр бүл хамгийн эрсдэлтэй 14 хоногийг элдэв аюулгүй ардаа өнгөрөөсөн байна. Тэр дасгал хөдөлгөөн тогтмол хийж, байнга амны хаалт зүүж байхыг инстаграм дагагчдадаа уриалжээ.

Двэйн Жонсон гурван охинтой. Хамгийн том охин Симон нь 19 настай бол дунд охин Жасмин дөрөв, бага охин Тиана нь хоёр настай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button