НИЙГЭМ

Монголын архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас оролцсон Б.Ононгийн ЛЕКЦ

Хятад улсад хэвлэгдэж гарсан Манжийн үеийн Гадаад Монголын Хэрэг Эрхлэх Хүрээний Амбан Сайдын Яамны Архивын материал” нь гадны сайтуудаар одоо ч борлуулагдаж байгаа талаарх мэдээлэл дахин олны анхаарлыг татаж маргаан дагуулж эхлэв. Зөвхөн Монгол улсын Архивын Ерөнхий Газар хадгалагдаж байдаг Манжийн эрхшээлийн үеийн Гадаад Монголын ховор чухаг бичиг баримт архивын материалыг эх хувиас нь шууд хуулбарлан авсан ховор материалыг эмхэтгэн боть болгон хэвлүүлсэн байдаг. Эхний 20 боть нь ийнхүү хэвлэгдсэн нь олны анхаарлыг татаж худалдан авч байна. Монголын Улсын Архивын Ерөнхий Газраас материал авчирсан Монголын талтай хамтарч ажилласан Хятадын судлаач Би Аонан энэхүү үнэтэй ховор бүтээлийнхээ талаар Бээжингийн Их Сургууль болон Хятадын их дээд сургуулиудаар лекц уншиж олонд танилцуулсан байна.

Би Аонан бол Хятад улсын монгол үндэстэн, монгол нэр нь Б.Онон. Хятад улсын Нийгмийн Шинжлэх ухааны академийн Хятадын хил хязгаарын түүх судлах төвийн судлаач, Зүүн хойд болон Хятадын хойд хилийн судалгааны тасгийн эрхлэгчийн ажил хийдэг магистр цолтой хүн юм.

Ингээд Хятадын судлаач Би Аонаны “Монгол Улсад хадгалагдаж буй Чин гүрний Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын материалыг танилцуулах нь” лекцийн агуулгыг хүргэж байна.

Хятад улстай холбоо бүхий хөрш орны Улсын Архивын газар орон нутгийн архивын газар Гадаад хэргийн яамны архивын газар хадгалагдаж буй Хятад улсад огт байхгүй архивын материалыг их хэмжээгээр Хятадад хэвлүүлэх зорилгоор Хятад Монголын хамтарсан төслийг хэрэгжүүлж эхэлснээ илтгэлийнхээ хамгийн эхэнд дурдсан байна. Энэ төслийг Монгол улсын Архивын Ерөнхий газар тухайн үед Архивын Ерөнхий Газрын дарга одоо Монголчуудын цахим түүх хэмээх цахим номоор ихэд нэрд гараад буй Д. Өлзийбаатар, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн хүрээлэнгийн захирал, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх С.Чулуун нар Хятадын ШУА-ын Хятадын хил хязгаарын түүхэн газрыг судлах төвтэй 2011 онд “Хятад Монгол архивын бичиг баримтыг хамтран эмхтгэн дижитал болгон хэвлүүлэх ажлын гэрээ”-г байгуулсан байна. Гэвч “Хятад Монгол архивын бичиг баримтыг хамтран эмхтгэн дижитал болгон хэвлүүлэх ажлын гэрээ” нь Монгол улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй ховор үнэтэй түүхэн эх сурвалжуудыг хуулбарлан Хятадын талд хүлээлгэн өгөх ажил болон хувирчээ. Энэхүү гэрээний нэрийн дор Хятад, Монголын талаас хамтарсан эмхэтгэн найруулах комисс байгуулж “Монгол улсын улсын архивын ерөнхий газар байгаа Хүрээний (Гадаад Монгол Өнөөгийн Монгол улс) хэрэг эрхлэх Манж Чин гүрний Засгийн газрын амбан сайдын сан хөмрөгийн архивын материалын нэр томъёог эмхэтгэж хамтран сонгож архивын материалаа хэвлүүлжээ. Ингээд 2012 онд Хятадын талаас Лишэн, Би Аонань, Улаанбагана нар Монгол улсад ирж Монгол улсын Архивын ерөнхий газрын Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын холбогдолтой сан хөмрөгт буй түүхэн эх сурвалжуудыг үзэж шалгалт хийж байхдаа тус архивын материалуудын тавны нэг нь том хэмжээтэй, их хэмжээтэй зузаан, сайн хавтаслагдсан маш сайн хадгалагдсан архивын данс ботиуд байгааг олж илрүүлсэн байна. Хоёр тал эдгээр ботиудыг шууд хуулбарлаж хэвлэхээр тохиролцож архивын эх хувиас нь шууд сканердэж хуулбарлаж эхэлсэн байна. Энэхүү их хэмжээний архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас техник хэрэгсэл хэрэг болох эд зүйлийг өгч Монголын тал хүн хүч болоод эх материалыг хуулбарлаж өгөх ажлыг хариуцаж хийжээ. Тэд мөн орон нутгуудын архивуудаар явж шалгалт хийжээ. Гэвч орон нутгийн архивын газрууд Улиастай, Ховдын архивын материал дайн дажны хөлд нэрвэгдэж гэмтсэн байхаас гадна хадгалагдсан материал хомс, байгаа материал нь хагас дутуу эвдэрч гэмтсэн байсан учраас Хятадын тал бүрэн гүйцэд эвдэрч гэмтээгүй маш сайн хадгалагдсан Хүрээний амбан сайдын яамны архивын материалыг аль болох их хэмжээгээр авахыг гол зорилгоо болгосон байна. Би Аонан хэлэхдээ Хятадын 1-р архивт Хүрээтэй холбоотой 4000 гаруй материал буй бөгөөд энэ 4000 гаруй материал бүхэл дан ганц бус салбар салбарын материал дотор тархсан, хятад хэл дээрх материал голцуу, Бүрэн засагч 1861-1857, Бадаргуулт хааны үе 1875-1908 оны үеийн материал голдуу байдаг гэжээ. Харин Монгол улсад хадгалагдаж буй архивын материалууд нь бүрэн бүтнээс гадна Монгол улсын ерөнхий архиваас өгсөн нэгдсэн нэрсийн жагсаалтаас үзвэл нийт 7736 төрлийн, хамаарах он жилүүд Тэнгэрийг тэтгэгч хааны 23-р оноос эхлээд Хэвт ёсны энэ нь 1758-1911 хүртэлх хугацааг хамаарч байна. Эдгээр архивын материалууд нь дийлэнх нь монгол хэлээр, манж хэлээр нилээд материал, цөөн тооны хятад болоод орос хэл дээрх материал байсан байна. Хятадын талын багийн гишүүн Улаанбагана монгол хэл дээрх эх сурвалжийн доторх агуулгыг нь эмхтгэх ажлыг хариуцаж ажилласан байна. Архивт хадгалагдаж буй Манжийн
хаанд өргөн барьсан айлтгал, Архивын материалын төрлийг айлтгалын хуулбарыг гол болгож Хүрээний хэрэг эрхлэх амбан сайд болон бусад албан байгууллагууд, түшмэдийн хаантай харилцаж байсан бичиг хэргийн хуулбарууд жишээ нь айлтгал, зарлиг, албан мэдээ, захидал зэрэг бичиг баримтуудын бүх хуулбар байх агаад хуулбарлаж бичсэн хүний гарын үсэг хүртэл байна. Эдгээр архивын материалууд нь Манж Чин гүрний эзэн хаан, цэргийн түшмэлүүд, хил хязгаарын зүүн гарын дэд жанжин халхын 4 аймгийн засаг ноёд, түүнчлэн Оросын Цагаан хаан, Оросын консул нарын албан бичгүүдийг багтаасан байдаг. Хэдийгээр эдгээр чухал баримт бичгүүд нь Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны дансанд байхгүй боловч эдгээр чухал архивын эх сурвалжуудыг хуулбар хийж энэ дансанд багтаан оруулж хэвлэлтэнд оруулсан. Жишээ нь Жавзандамба хутагтын Манжийн эзэн хаанд, Монголын төрийг засах яаманд өргөж байсан бичиг, Хүрээний хэргийг хариуцсан амбан сайдын хариуцсан тухайн орон нутгийн хамгийн том түшмэл, хариуцаж байгаа албан хэргийн хүрээ өргөн, архивын агуулга нь Хүрээний улс төр, цэрэг, эдийн засаг, боловсрол, нийгмийн тогтолцоо, хууль цааз, зам харилцаа, гадаад харилцаа, үндэстэн угсаатан, шашин шүтлэг зэрэг маш өргөн хүрээг хамарсан мэдээллийг эндээс үзэж болно. Жишээ нь: арилжаа худалдааны талаар Хил хамгаалахаар суусан түшмэл болон цэргүүдийн хоол хүнс, газрын түрээс, өр авлага, хүү, түшмэл болоод хятад иргэдийн харилцаж байсан монгол газар орон, Хүрээ болон Хиагтийн худалдаачин иргэдийн худалдааны байдал, орос худалдаачидтай худалдаа хийх газар, 5 хошуу малын аж ахуйн хамаарлын мэдээлэл зэрэг архивын ховор түүхэн эх сурвалжууд, Жавзандамба хутагтын Манжийн хаанд өргөн барьсан бичиг, хутагтыг жанч халсны дараа дүрийг нь тодруулах явц, хойд дүрийг нь сонгосноос авахуулаад Халхад суудалд залах, Чин гүрний Засгийн газарт очиж хэргэм цол авах дэс дараалал, түүнчлэн Хүрээний амьд богд болон түүний шавь нарын хүн мал, эзэмшил газар нутаг, эд хөрөнгийн нарийн бүртгэлийн материалууд бий. Үүнд хамгийн онцгой чухал баримт бол Орос улстай харилцаж байсан баримт бичиг юм. Ялангуяа Хүрээний хэрэг эрхлэгч амбан сайд Чин гүрний Засгийн газар болоод Орос улстай харилцахад гол дамжуулагч болж Манжийн хаан болон цэргийн газар тус яамаар дамжиж Оросын консулын газартай харилцаж албан бичиг солилцох юм уу бэлэг хүргэлцэж байжээ. Түүнчлэн Манж Оросын хоорондын хилийн гэрээ, хилийн худалдаа, Хиагтийн худалдааны хотын асуудал, хил дамнасан дээрэмчдийг барих, хил зөрчигчдийг залхаан цээрлүүлэх тухай гадаад харилцааны албан бичгүүд мөн үүнд багтсан. Энэ архивын материалыг хуулбарлаж эхлэх үед түр “Хүрээнд суугаа Хэрэг эрхлэх амбан сайдын яамны архивын дансны бүрэн материал” гэж нэрлэсэн байсан бөгөөд Монгол улсын талаас дансыг хуулбарлан өгөхдөө нугалбар нэг бүрийн гарчгийг нь монгол хэлээр бичиж өгсөн бөгөөд Хятадын тал түүнийг нь хятадаар орчуулж хамгийн сүүлд нь хуулбарлаж хэвлэсэн данс дээрээ гарчгийг нь хятадаар орчуулан Хятадад хэвлүүлж байна. Эдгээр Монгол улсын түүхийн архивын үнэтэй ховор баримт бичгүүдийн хуулбарыг эмхэтгэн хэвлэх ажлыг Гуансигийн Багшийн их сургуулийн хэвлэх газар хариуцаж ажиллаж байгаа юм байна. Б.Онон лекцийнхээ төгсгөлд МУ-ын Архивын ерөнхий газраас эдгээр ховор архивын баримт бичгүүдийг хуулбарлан авах ажил нь тийм ч амар санаснаар нь байгаагүйг онцлоод үүнд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл бол хоёр талын хариуцаж байсан хүмүүс өөрчлөгдсөн явдал гэжээ. Тэдний тохиролцож төлөвлөснөөр хоёр жилийн хугацаанд хэвлэж гаргах байсан боловч хоёр талын гол хариуцаж хийлгэж байсан албан тушаалтнууд дараалан ажлаасаа халагдсан явдал аж. Хятадын хил хязгаарын түүхийг судлах төвийн эрхлэгч Ли тэтгэвэрт гарч энэ материалыг хуулбарлан авахад гол хүчин зүтгэл гаргасан хятадын монгол үндэстэн Би Хятадын их дээд сургууль судалгааны байгууллагууд танилцуулга лекц унших маягаар үргэлжлүүлэн явуулж хэвлэлтэнд бэлдэж байсан Гуансигийн Багшийн их сургуулийн ерөнхий редактор энэхүү ажлаас болж 2016 онд ажлаасаа халагдаж хэвлэхэд бэлэн болоод байсан бүх материалуудыг дахин хяналт шалгалтаар орсон байна. Харин Монгол Улсаас хариуцаж ажиллаж байсан Архивын Ерөнхий Газрын дарга Д.Өлзийбаатар ажлаасаа халагдсанаар энэхүү төсөл түр зогсолтын байдалд ороод байгааг танилцуулсан байна. Д.Өлзийбаатар халагдсаний дараа Монголын тал Хятадын талд өөрийн улсын архивын материалаа нээлттэй болгосон ч Хятадын тал 1-р архивын газар зэрэг газар хадгалагдаж байгаа архивын баримтаа ил болгоогүй хэмээн хавиралдаж Хятадын судлаачдыг энэ асуудлаар айлчлахыг хязгаарласан тул одоогоор хуулбарлаж авсан архивын материалаа эмхэтгэж уг архивынхаа нэрийг өөрчилж “Чин гүрнээс Хүрээний хэргийг хариуцсан амбан сайдын яамны архивын дансны эмхэтгэл” нэрээр хэвлүүлсэн байна. Нийт 1280 ботийг хэвлүүлж гаргахаар төлөвлөсөн ч үүнийг хасч багасгасан 600 ботийг хэвлүүлэх болсон байна. Үүний эхний 20 боть хэвлэгдэж гараад байгаа юм байна.

Энэхүү 20 боть нь 2017 оны зургадугаар сарын 30-нд хэвлэлтээс гарч олон улсын номын сайтуудаар дунджаар 3000 орчим доллараар зарагдах болжээ. https://www.amazon.co.jр

Эдгээр 20 ботийн товч танилцуулга дотор 18-20 зууны үеийн Манжийн амбаны Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын яамны архив нийт 8870 боодол. Монгол, манж, хятад, орос зэрэг олон хэлээр бичигдсэн маш баялаг түүхэн мэдээллийг агуулсан гээд танилцуулга Би Аонаны лекцтэй адил агаад төгсгөлд нь Хятад улс анх удаа хил дамнасан улстай хамтран хилийн гадна хадгалагдаж байсан Хятадын Чин гүрний хосгүй үнэтэй хил хязгаарын архивын материалыг хэвлэж гаргаснаараа Хятадын эрдэм шинжилгээ, судалгааны үнэ цэнийг улам алс гүнзгий болгох юм гэжээ.

Ийм хариуцлагатай чухал бүтээл хэвлэгдэж гарахдаа заавал зохиогчидтой байх ёстой. Тэгвэл Хятад улсын сайт дээр уг бүтээлийн Хятад талын зохиогчид Ли Шэн, Би Аонан, Улаанбагана, Алтана-Очир гэсэн мөртөө Монголын талаас зохиогч байхгүй зөвхөн МОНГОЛ УЛС гэсэн бичигтэй байна.

Гэвч доор нь Хятад улсын НШУА-ийн Хятадын хил хязгаарыг судлах судалгааны төв, Монгол улсын Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын ШУА- ын Түүх Археологийн хүрээлэн хамтарсан гэж тайлбарлажээ. Харин Тайваний сайт дээр дээр дурьдсан Хятадын зохиогчдын нэрсээс гадна Монгол улсын талаас С.Чулуун, Д. Өлзийбаатар, А. Очир, Н. Ганбат нарын нэрс байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-08 09:36

ХЯТАД УЛСЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ЦАР ХҮРЭЭТЭЙ ТАГНУУЛЫН АЖИЛГАА БАЙСАНАА ЗАРЛААД БНА . ӨӨР ОРОНЫ АРХИВААС ГАНЦХАН ХУУДАС МАТЕРИАЛ КАНОНДОЖ АВАХ ГЭЖ ӨЧНӨӨН ЮМ БОЛДОГ. ГЭТЭЛ ХЭДЭН МЯНГАН БОТИОР НЬ ЦӨМ ШААЖАА ДЭЛХИЙД ИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮИ. ӨЛЗИЙБААТАРЫН "ЦАХИМ ТҮҮХ" ГЭЭД ЯВААД БАЙСАН НЬ МӨНГӨӨ УГААЖ БАЙЖ.

Ц.Ёндон
Ц.Ёндон
2020-09-08 10:37

Монгол улс энэ үнэт матери�##�аа зүгээр өгсөн болж таарч байгаа юм уу. Нэг хэсэг Чулуун сайд руу дайрч байсан эрдэмтэд энэ т�##�аар гэмт хэрэг гэж үзэж байгаа бололтой яриа гараад байсан. Юу болоод байна.

Зочин
Зочин
2020-09-08 12:39

Хятадуудад хэмх хулхидуулжээ . Нөгөө мөнгөнөөс нь хувь ч байхгүй ийм тэнэг юмыг эргүү юмнууд л хийнэ дээ.

Зочин
Зочин
2020-09-08 12:55

KHYATADUUD MONGOL KHELIIG HORIJ BIDNIIG ODOON HATGAAD BAIGAA NI ENE ASUUDALAAS ULBAATAI YUM BISH UU. ENE 2 IS#A MONGOLIIN NUUTS MATERIALUUDIIG KHYATDUUDAD ALDSAN B.NA HAMGIIN GOL NI KHIL KHYAZGAARTAI HOLBOOTOI BARIMTUUD.

Зочин
Зочин
2020-09-08 12:58

KHYATAD KHUN BAITUGAI . MONGOL KHUNIIG HAMAAGUI ORUULDAGGUI YUM BILEE

Зочин
Зочин
2020-09-08 20:02

ямар их матери�##� вэ өлзийбаатар, чулуун 2г шоронд хийгээчээ.

Зочин
Зочин
2020-09-09 00:39

Юм үнэнээрээ байх сайхан, үнэн түүх нийтийн хүртээл болоход юу нь буруу байхав, харин манайхан өөрсдөө сэтгээд, хэвлүүлээд мөнгө олох байждээ.

Зочин
Зочин
2020-09-10 12:02

Ишшш �######�уул манай энэ оролцсон эрдэмтэд ямар хямдхан хүмүүс вэ? Үзэн ядаж байна

MONGOL
MONGOL
2020-09-10 12:05

ӨЛЗИЙ БААТАР АНУ-РУУ ЯМАР МӨНГӨӨР ЯВСАН ЮМ БОЛ? С.БАЯР ШИГ ОХИН НЬ БИЗНЕС ХИЙДЭГ ЮМ БОЛОВ УУ? УЛСЫН АРХИВЫН БАРИЛГЫН ГАЗРЫГ ЯАГААД ХОТЫН ТӨВӨӨС ТӨВ АЙМАГ РУУ ШИЛЖҮҮЛЭВ ГЭСЭН СОНИРХОЛТОЙ АСУУДЛУУДЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ЁСТОЙ

Зочин
Зочин
2020-09-10 12:46

Mongol ulsad jinhene erdemted bus buzar humuus erh medel atgaj bur said darga bolood bugdiig buzarlaj baigaagiin batalgaa n ene.

Зочин
Зочин
2020-09-10 13:48

Эх орноосоо урвагсад

Уншигч
Уншигч
2020-09-10 17:17

Анх архивын матери�##� солилцох тухай гэрээ байснаа шууд Хятадын т�##�д өгөх ажлыг С.Чулуун хийсэн. Ийм их матери�##� хуулбарлаж өгчихөөд хариуд нь хятадаас ямар түүхийн матери�##� авсан юм бэ? Хятадуудад илт давуу т�##� олгосон Чулуунд арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо Хятадууд ямар баримтыг хэвлүүлэхээ шийдэж байгаа боЛ тэдний төрийн бодлого цаана нь байж л таараа. Үндэсний эрх ашгаасаа урвагч Чулуунд арга хэмжээ авах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button