НИЙГЭМ

Найзыгаа эзгүйд шинэ байрыг нь бүрэн тохижуулж, гэнэтийн бэлэг барьжээ

Хүний амьдралд санаанаас гарамгүй дурсамжтай, гэгээлэг зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Хаа нэг тийшээ явчихаад ирэхэд тань хэн нэгэн шинэ байрыг тохижуулаад гэнэтийн бэлэг барьвал та яах вэ. Мэдээж магнайгаа хагартал баярлана.

Тээврийн цагдаагийн газарт ажилладаг нэгэн албан хаагч зээлээр шинэ байранд оржээ. Ээлжийн амралтаа аван, хөдөө амарчихаад ирэхэд найзууд нь анхны байрыг нь бүрэн тохижуулаад, бүрэн тавилга хийж өгчээ. Тэгэхдээ гурван өдөр зарцуулсан гэнэ. Энэ бүх зардлыг найзууд нь дундаасаа гаргасан байна. Ёстой догь байгаа биз. Найздаа гэнэтийн бэлэг барихад нь эхнэр нь тусалж, гэрийнхээ түлхүүрийг үлджээ.

Найздаа гэнэтийн бэлэг барьсан, сайхан сэтгэлтэй залуучуудын нэгийг нь Б.Эрдэнээ гэдэг.  Энэ тухайгаа тэрбээр “Нэг найзыгаа шинэ байранд орсон гээд найзуудаараа нийлж байгаад эзгүй хооронд нь гэнэтийн бэлэг болгоод гэрт нь бүрэн тавилга хийж өглөө. Шокноосоо одоо гараагүй байгаа байх” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-08 17:31

Сайхан сэтгэлтэй найзууд байна. Ёстой тэгж бодоогүй байхад нь жинхэнэ сюприз болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button