НИЙГЭМ

Д.Нямхүү: Хятадад үйлдвэрлэсэн туршилтын вакциныг тарина гэх ташаа мэдээлэл байна

Өнөөдөр /2020.09.09/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү урд хөршид үйлдвэрлэгдсэн туршилтын вакциныг оруулж ирэн монголчуудад тарина гэх утгатай мэдээлэл дээр тайлбар хийлээ.

Д.Нямхүү, “Сүүлийн үед вакцин тойрсон яриа, мэдээлэл их явж байна. Одоогоор ДЭМБ-аас баталгаажсан коронавирусийн эсрэг вакциныг нэг ч орон үйлдвэрлэж чадаагүй байгаа. Уг баталгаажуулалтыг авахын тулд олон шатны хяналт, шалгуурыг давдаг.

БНХАУ-д үйлдвэрлэсэн туршилтын вакциныг оруулж ирнэ гэдэг мэдээлэл ташаа. Бид ДЭМБ-аас баталгаажсан вакцин гарвал түүнийг цаг алдалгүй захиалж, оруулж ирэх чиглэлд л ажиллана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 14:42

германы 1 эмийн эрдэм шинжилгээний байгуулага БИД корона гийн эсрэг вакцин гаргаж авна Хятадаас 120 сая еврогоор санхүүжүүллээ гээд мэдээлээд байсан даа

Холбоотой мэдээ

Back to top button