ДЭЛХИЙ

А.Навальныйн багийнхан руу багтай этгээд химийн бодис шиджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ХБНГУ-д хэвтэн эмчлүүлж буй. Түүнийг хордуулсан болохыг олж тогтоолоо хэмээн герман эмч нар зарласан. Харин энэ нь Ангела Меркелийн зохиосон жүжиг хэмээн Беларусийн галт зэвсэг агсагч ерөнхийлөгч Лукашенко мэдэгдээд амжсан.

Германд ийм үйл явдал болж байх хооронд ОХУ-д Навальныйн багийнхан руу үл таних этгээд химийн бодис шидэж, гурван хүнийг хордуулжээ. Тодруулбал өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр тэдний оффис руу баг зүүсэн этгээд нэвтэрч, хурц үнэртэй, шар өнгийн химийн бодис шидсэн байна.

Энэ талаар CNN мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХЭХЭ
ХЭХЭ
2020-09-11 19:48

ОРОСУУД БИЕ БИЕНЭЭ ХАЙР НАЙРГҮЙ ХОРООХ ЮМ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button