ДЭЛХИЙ

Шинэ Зеланд баян иргэдээс өндөр татвар авч, цар тахлын үед тавьсан өрөө дарна

Ирэх аравдугаар сард Шинэ Зеландын парламентын сонгууль болох ба Хөдөлмөрийн нам сонирхолтой амлалт өгчээ. Энэ нь амьжиргааны өндөр түвшин бүхий иргэдээс авах татварыг нэмэгдүүлж, хуримтлагдсан мөнгөөр шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед авсан зээл, тусламжийн өрөө дарах төлөвлөгөө юм.

Хөдөлмөрийн нам бол тус улсын одоогийн ерөнхий сайд Жасинда Ардерны тэргүүлдэг нам юм. Судалгаагаар ч тэд сонгуулиар олонх санал авч, ялалт байгуулахаар нөхцөл байдал харагдаж буй.

Амьжиргааны өндөр орлоготой буюу “баян” гэж тодорхойлох иргэд нь жилийн 180.000 ба түүнээс дээш шинэ зеланд долларын орлоготой байх юм. Энэ нь 118.908 ам.доллар болох бөгөөд, тэднээс 39 хувийн татвар авах гэнэ. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл 550 сая шинэ зеланд доллар хуримтлуулах аж.

Татвараа ингэж нэмсэн ч Шинэ Зеланд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас хамгийн бага татвартай орнуудаас гуравт жагсаж буй юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-09 18:46

өө тэгэлгүй яахав.ёстой ингэдэг цаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button