НИЙГЭМ

“Реппер Orice-ийг гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх агуулгатай дүгнэлт гарсан”

Өнгөрөгч долдугаар сард “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унаж, ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байхдаа нас барсан.

Тухайн үед эх сурвалжууд түүнийг найз охиныхоо гэрт байсан, ийн аав нь гаднаас орж ирэхэд цонхоор даавуу унжуулан бууж байхдаа хөл алдан унасан гэх мэдээллийг өгч байсан юм.

Харин талийгчийн ар гэрээс, М.Алтан-Оргил өндрөөс унадаг шөнөө хэд хэдэн хүнд зодуулж, гэмтсэн тухайгаа өргөдөл болгон бичиж цагдаад өгсөн, тухайн орон сууц нь найз охиных нь гэр биш байсан гэхчлэн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл талийгчийн ар гэр түүнийг ямар нэгэн гаднын нөлөөтэйгөөр унаж, нас барсан хэмээн үзэж буй.

Тэгвэл өнөөдөр /2020.09.09/ хохирогч талыг төлөөлж буй өмгөөлөгч хэвлэлд тодруулга өгчээ. Ингэхдээ, “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Прокурор луу шилжсэн зүйл байхгүй. Задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт огт гараагүй. Харин ч гаднын нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гарсан. Мөн талийгчийн цагдаад бичиж өгсөн өргөдөл алга болсон байна. Цагдаа нар байгаа гэж буй ч архивд нь алга” гэхчлэн зүйлсийг ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-09 22:11

Эрх мэдэлтэй хүн оролцсон байна.

eej
eej
2020-09-10 09:53

um ma ni bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button