ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстанд монгол эмэгтэй автобуснаас унаж амиа алджээ

Казахстан улсын Almaty TV сувгаар Монгол улсын иргэн Жайнагуль Халык автобуснаас унаж нас барсан талаар мэдээлжээ.

Хэрэг гарсан өдөр агаарын температур өндөр байсан учир тус автобусны жолооч хаалгаа онгорхой орхиод замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Харин талийгч Жайнагуль үүнийг мэдэлгүй, огцом эргэлтээр автобуснаас унасан аж. Зорчигчид орилолдон жолоочид мэдэгдсэний дараа л автобус зогссон бөгөөд эмэгтэй тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан юм байна.

47 настай Жайнагуль Халык Казахстан дахь хамаатныдаа зочлох гэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн автобусны жолоочид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлжээ.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close