ДЭЛХИЙ

Норвегт орших СЭТГЭЛЭЭР БҮҮ УНА нэртэй хөшөө

Норвегийн алдарт зураач, барималч Фредрик Раддумын бүтээсэн ”Сэтгэлээр бүү уна” хөшөө нь Норвегийн Бэрген хотод өдгөө хүртэл хадгалагдаж байгаа юм. Зураач залуу ихэнхдээ улс төр, хошигнол зэрэг сэдвүүдийг хөндсөн уран бүтээл хийдэг байжээ. Түүнчлэн цагаачлалын тухай харуулсан барималуудаараа маш алдартай нэгэн. Уг “Сэтгэлээр бүү уна” хөшөө бол орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дурсгалд зориулсан бүтээл бөгөөд Бүү бууж өг, итгэл найдварын бяцхан шувуу үргэлж та нартай хамт байх болно гэсэн утгыг илэрхийлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button