Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Төв аймагт арван нэр төрлийн алим, чавга нутагшуулсан агрономич залуу

Алтан намар айлчилж, ургац хураалтын ажил эд өрнөж буй энэ цаг үед манай сурвалжлах баг Төв аймагт арван төрлийн алим, чавга /слив/ тарин, нутагшуулж буй агрономич залууг зорилоо. Түүнийг Г.Дэлгэрсуурь гэдэг, “Поливит” ХХК-ийн агрономичоор ажилладаг нэгэн.

Биднийг тариалангийн талбайд зочлохтой зэрэгцэн хур бороо ч мөн адил тэнд айлчилсан байв. Харин тэд “Бид борооноос амжиж чацаргана хурааж чадлаа” хэмээсээр чацарганын охь ханхалсан танхимд биднийг угтсан юм.

-АРАВ ОРЧИМ ТӨРЛИЙН ЧАЦАРГАНЫН СОРТУУДЫГ ГЕНФОНТ ТАЛБАЙГААС НЭГ ДОР ХАРАХ БОЛОМЖТОЙ-

Тэд ургац хураалтаа есдүгээр сарын нэгэнд эхлүүлсэн. Өдөрт нэг тонн чацаргана хураадаг. Гэвч өнгөрсөн гурав хоногийн турш орсон борооны улмаас ургац хураалтынх нь ажил түр зогсоод байгаа гэнэ. 36 га газарт тариалсан чацарганатай уг талбайд онцлох нэгэн хэсэг бол генфонт /нутагшуулах/ талбай.

Гефонт талбай

Эл талбайгаас олон төрлийн чацарганыг нэг дор эгнээ тус бүрээс харж, харьцуулах боломжтой. Ховд, Увсын чацарганын модноос эхлүүлээд хамгийн сайн сортын, Монголд хараахан нутагшаагүй байгаа Елизавета, Иня гэх зэрэг модод тэнд харагдана. Адилхан настай ч өндөр намын хувьд өөр, үр жимсний хэлбэр хэмжээ, шүүслэг байдлаараа ондоо байгаа нь ч содон. Г.Дэлгэрсуурь Намрын чацаргана хамгийн шүүслэг шүү амтлаад үзээрэй хэмээн уриалагхан инээмсэглэнэ.  

Түүнчлэн жирийсэн модод дунд жимсгүй ганц нэг бут харагдах бөгөөд илт сондгойрно. Эдгээр нь эр мод гэнэ. 10 мод тутамд нэг эр мод байх бөгөөд хавар үрээ хаяж, эм модод нь үр жимсээ өгдөг гэв.

-АЛИМ, СЛИВНЫ МОДОД НУТАГШСАН. ОДОО ИНТООР БӨӨРӨЛЗГӨНИЙН МОДДЫГ НУТАГШУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА-

Г.Дэлгэрсуурь 2009 онд их сургуулиа төгсөж, түүнээс хойш энд ажиллаж буй нэгэн. Чавга болон алимны 500 орчим модыг 2014 онд тариалсан агаад өдгөө зургаа дахь жилдээ ургуулж байна. Ургацаа хоёр жилийн дараагаас авч эхэлсэн гэв.

Энэ жилийн хувьд алим чавга /слив/, интоор, бөөрөлзгөнө зэргийн тонн орчим ургац аваад байна. Эхний хэдэн жил өвөлдөө модоо хөрсөнд нь шороогоор хучдаг байлаа. Өнгөрсөн жилээс нутагшиж эхэлснээр харьцангуй арчилгаа багассан хэмээлээ.

Алим нь хэлбэр хэмжээгээрээ үрэл, давжаа, бэсрэг, том хэмээн ангилдаг.

Жимсний моддыг өвөл хөлдөөлгүй урин дулаантай золгуулах нь хамгийн чухал. Тэрбээр алим, чавганы мод тариалсан хоёр дахь жилдээ ихэнх моддоо хөлдөөж их шантарч байсан талаараа дурссан юм. Дараа жил нь их арчилгаа хийж байж хэсэгхэн модод авч үлджээ. Хэдий хөнжил пүүгээ, тор гэх мэт олон янзаар хучиж болох ч модоо хэвтүүлэн хөрсөнд нь шороогоор хучих арга хамгийн үр дүнтэй гэнэ. Хэдий хучих тордох нь зардал ихтэй ч үр шимээ өгөөд ирэхээр үнэхээр сайхан. Удахгүй интоор бөөрөлзгөнө зэрэг жимснүүд маань нутагшаад эхэлчихвэл суулгац, үрслүүлэг хийж дотоодын зах зээлээ хангаж чадахаар болно шүү дээ хэмээн сэтгэл дүүрэн ярьж байлаа.  

-ГАРГАСАН АЛДААГ МИНЬ ӨӨР ХҮН БИТГИЙ ДАВТААСАЙ ГЭСЭНДЭЭ ФЭЙСБҮҮКТ ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАХ БОЛСОН-

Тариалангийн талбайд төмс, лууван, манжин, байцаа зэргийг тарьж ажилчдынхаа хоол хүнсэнд хэрэглэдэг гэв. Түүнчлэн дөрвөн хүлэмж байх агаад эдгээрт гүзээлгэнэ, өргөст хэмх, буйцай, яншуй, саладны байцаа зэргийг тариалдаг байна.

Үүгээр ч зогсохгүй тэрээр өөрийнхөө туршлагыг зөвхөн өөртөө үлдээх бус, бусдад ч хуваалцаж, гаргасан алдааг нь дахин хэн нэгэн битгий давтаасай гэсэндээ “Алим чавга тариалагчид” групп ажиллуулж эхэлжээ. Тэрбээр групптээ туршлага судалж, жимс тариалах сонирхолтой хүмүүсийг нэгтгэн, аялал зохион байгуулаад амжсан талаараа хуучлав. “Гэхдээ манай талбайд биш л дээ. Энэ талбай маань миний ажлын газар. Ийм ч учраас өөрийн эзэмшлийн газартаа ногоо тарьдаг нэгэн танилын талбайгаар аялал зохион байгуулж, туршлага судалсан. Удахгүй өвлөөс сургалт зохион байгуулна аа. Олон хүн миний алдааг давталгүй цаг заваа хэмнээд бүгд үр жимсээ өөрсдөө тариалдаг болоосой хэмээн группээ сонирхуулан хуучилсаар биднийг үдсэн юм.  

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-17 10:39

Д.Жарг�##�маа минь чи сурв�##�жлагч бололтой. Та нар мэдээ мэдээлэл хүргэхээс гадна уншигчдаа монгол хэлний хэрэглээ, зав найруулах үгээ оночтой орчуулж туслах үүрэгтэй. Чамирхах хэрэггүй. Слива гэсэн орос үгээ гарчигнадаа оруулж маяглах чинь илүүдэл. Чавга л гэвэл болно биз дээ. Бичгийн хэлэнд хэдийд гэж үг хэрэглэдэг. Хэдий гэж хэлээ зажилсан үг бичих хэрэггүй. Жаахан уншиж бодож эргэцүүлж бичвэл зохилтой. Эх эцэгтээ эрхэлж хэлээ зажилж буй биш шүү.

Монгол иргэн
Монгол иргэн
2020-09-17 21:41

Дахиж хужаа �##�им идэхгүй болсонд баяртай байна хаана зарж байгам бэ ххэ Made in Mongolia юм уу Монголд үйлдвэрлэв гэдэг бичгийг хармаар байна

Зочин
Зочин
2020-09-18 01:06

Тэнэг сурв�##�жлагч байнаа.Төв аймаг Батсүмбэр сум гээч дутуу юм бичих юм даа.

Зочин
Зочин
2020-09-20 15:25

Хаагуур зарагддаг болоо? Авмаар бна, хаяг утасны дугаар нь бнуу?

Зочин
Зочин
2020-11-28 00:34
Reply to  Зочин

Delgersuuri 88305630

Б түмэндэмбэрэл
Б түмэндэмбэрэл
2020-11-14 09:51

Уучлаарай агрономич гуай
Та хаанаас хэн гэдэг хүнээс ямар сортын юу юу гэдэг мод хэдэн настай мод хэзээ авч ирээд тарьчихваа
Ичихгүй яаж ингэж хэлж чадаж байна аа
Гангар холдинг Поливит компани захир�##� Гэрлээ гэж хүнээс очиж тодруулаарай сурв�##�жлагч гуай үнэн зөв мэдээлэл хийж байхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button