УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

О.Амартүвшин: Ерөнхий сайдын загнасан компаниудын гадаад өр гэх 18 тэрбум ам.долларын 14 нь ТӨРИЙНХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ГХЯ-ны уулзалтын үеэр ААН, компаниудын өр хэрээс хэтэрч, улсыг дампууруулах нь. Тиймээс чөлөөт зах зээлийг байхгүй болгож, төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэх утга бүхий зүйл ярьсан. Энэхүү мэдэгдэл нь олон нийтийг хоёр талцуулаад буй. Иймд бид МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй төрийн өмчит компаниудын өр болоод чөлөөт зах зээлийн талаарх байр суурийг нь хуваалцлаа.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД МАШ ЭМЗЭГ ХҮРСЭН БАЙХ-

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гадаад өр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 18.2 тэрбум ам.доллар нь компаниудын гадаад өр байна. Компаниудын гадаад өр хэрээс хэтэрлээ. Иймээс одоо чөлөөт зах зээл гэж байхгүй. Төрийн зохицуулалт оруулна” гэх утга бүхий “коммунист зандрал” хийсэн. Үүнд МҮХАҮТ ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн үеийн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. “Чөлөөт зах зээл гэж байхгүй, төр оролцоно. ААН-үүдийн өрийн дарамт улс орныг дампууруулах нь” гэдэг үг ялангуяа хувийн хэвшлийнхэнд маш эмзэг хүрсэн байх. Тухайн мэдэгдлийн дараа бид Ерөнхий сайдын зөвлөхүүдтэй уулзсан. Ямар агуулгатайгаар ийм зүйл яригдав гэдэг асуултыг тавьсан. “Ерөнхий сайдын яриа бүхэлдээ ийм агуулгыг илэрхийлээгүй, өнөөдөр мэдээж ийм зүйл ярих боломжгүй” гэдэг тайлбарыг бидэнд өгсөн. Дараа нь Ерөнхий сайдын ярьсныг бүхлээр нь олж харсан. Ярианы эхэнд зөв зүйтэй зүйлүүд яригдсан байна лээ. Гадаад харилцааны яам айхтар улстөрийн шинж чанараас илүү, худалдааг дэмжих, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлд байх ёстой гэж хэлсэн юм билээ. Энэ бол гарцаагүй үнэн.

Бид 1990 оноос хойш чөлөөт зах зээлийн эдийн засгийн системд суурилсан хүчтэй хувийн хэвшил бүхий зах зээлийн системийг сонгоод ажиллаж байна. 1921-1990 он хүртэл социалист нийгмээр амьдарч ирсэн. Энэ үед бүх зүйлийг төр төлөвлөдөг, хийдэг, бүгд төрд ажилладаг байсан үе. Бүх нийгэм жигд хүртээмжтэй гэдэг бодлого барьж байсан үе. Энэ онол тодорхой хэмжээний мухардалд орсон. Үүний үндсэн дээр хувь хүний эрх чөлөө буюу үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх чөлөө гэх мэт ардчиллын шинж чанарууд нийлж нэгдээд 1990 оны Ардчилсан хувьсгал бий болсон шүү дээ. Гэтэл 30 жилийн өмнөх социалист нийгэм рүү орох буюу оруулахыг мэдээж хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нийгмийн суурь мөн чанар өөрийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, ур чадвар дээр суурилаад бусдаас өөр амьдрах тухай л ойлголт шүү дээ. Төр нь харин ААН-ийн төлж буй татвар дээр суурилаад хувийн хэвшлийн орж чаддаггүй, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, нийтийн тээвэр зэргийг зохицуулдаг харилцан бие биеэ зохицуулдаг, нэг зоосны хоёр тал. Нэг талд нь төр нөгөө талд нь хувийн хэвшилд суурилсан эдийн засаг. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн яриаг бүхэл том ярианы нэг хэсэг гэж харсан. Төрийн оролцоо юм уу, зохицуулалт юм уу гэдгийг бодох ёстой. Түүнээс биш өнөөдөр аль ч улс оронд туйлын чөлөөт эдийн засгийн нийгэм гэж байхгүй. Төр татвар авна. Тухайлбал, Монгол өнөөдөр 900 гаруй төрлийн зөвшөөрөл бий. ААН бизнес эрхлэхийн тулд төрийн болон бусад байгууллагаас ийм хэмжээний зөвшөөрөл авдаг гэсэн үг. Энэ нь төрийн оролцоо, зохицуулалт хангалттай их байгааг харуулж байгаа юм. Төр оролцох зүйл, оролцох шаардлагагүй зүйл гэж бий.

-30 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ГАДААД ӨРИЙН 26 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР НЬ ТӨРД ХАМААРАЛТАЙ ТӨРИЙН ӨР-

-Компаниудын гадаад өр эдийн засагт үнэхээр том дарамт болж байгаа хэрэг үү. Ямар эрсдэл дагуулж байгаа вэ?

-Монгол улсын гадаад өр 30.3 тэрбум ам.долларт хүрчихлээ. Гадаад өрийг бид яах аргагүй ноцтойгоор авч хэлэлцэх ёстой. Харин ААН-үүдийн тавьсан өр төрийг дампууруулах гэж байгаа гэдгийг бид зөвшөөрөх боломжгүй. Ерөнхий сайд ААН, компаниудын гадаад өр 18 тэрбум ам.доллар болсон гээд байгаа. Гэтэл үүний 14.2 тэрбум ам.доллар нь төрийн өмчит буюу төрийн оролцоотой компаниудын өр юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, МИАТ, Хөгжлийн банк, Төрийн банк гэх мэт байгууллагуудынх. Цаана нь үлдсэн ДӨРӨВ хүрэхгүй тэрбум ам.доллар нь хувийн ААН-үүдийн өр. Тэгэхээр 30 тэрбумын 26 тэрбум ам.доллар нь төрд хамааралтай, өөрийнх нь өр. Иймд компаниудын биш Монгол Улсын өр эдийн засагт үнэхээр том дарамт болж байна. Үүнд харин төр өөрөө оролцоод үр ашигтай менежмент хийж чадаж байгаа юу гэдэг асуудлыг хөндөх ёстой болчхож байгаа юм.
ААН-үүд гаднын байгууллагаас зээл авч, хөрөнгө оруулалт татах ёстой. Тэгж байж эдийн засаг тэлнэ. Ингэхдээ тухайн ААН өөрийнхөө ирээдүйн орлого, хувьцаа, үл хөдлөх хөрөнгөө барьцаалж их хэмжээний зээл авч байгаа нь ажиллах орон зай ихтэй байна гэсэн үг. Үүнийгээ тэд өөрсдөө хариуцна. Төр харин ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр зээл авдаг.

-Та өөрийн твиттер хуудаснаа төрийн өмчит компаниудын 40 гаруй их наяд төгрөгийн өрийн тухай жиргэсэн. Үүнийгээ жаахан тодотговол?

-Төрийн болон орон нутгийн өмчит 90 компанийн санхүү зээлийн асуудлыг хөндөж үзлээ. 40 гаруй их наяд буюу 14.2 тэрбум ам.долларын өртэй юм байна. Алдагдалтай маш олон компани, ААН байдаг юм байна. Эдгээр компаниуд хэзээ өрөө төлөх вэ гэдэг асуулт тавьж үзэхэд, бараг боломжгүй гэдэг хариулт гарч байна. 2016-2020 оны хооронд нүүрс болон зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор орлого бага зэрэг нэмэгдсэн. Энэ хоёрыг эс тооцвол бүрэн алдагдалтай явж байгаа дүр зураг бий. Эдгээр 90 компани нийлээд 100 сая ам.доллар хүрэхгүй ашигтай ажилладаг юм байна. Үүнээс төрийн менежмент зөв байна уу, буруу байна уу гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Эдгээр компаниуд өрөө төлж чадахгүй бол хэн төлөх вэ. Монгол Улсын Засгийн газар л төлж таарна. Засгийн газар мэдээж 1.2 сая иргэний цалингаасаа төлж буй татвар, 90 мянган ААН-ийн үйл ажиллагааныхаа орлогоос олж буй татвараас л төлнө.

Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын өр эдийн засгийн ирээдүйд асар том аюул занал учруулаад байна шүү гэдгийг сануулж байв. Төсвийн зарлага маш оновчгүй, үрэлгэн байна, дандаа зээлээр санхүүжиж байна, дээрээс нь өндөр хүүтэй зээлээр үхмэл хөрөнгө бариад байна. Бондуудын өр, төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд авсан зээлүүд бий. Эдгээрийг төсвийн орлого нэмэгдэж байж төлөх ёстой юм. 30 тэрбум ам.долларын төрд хамаарах зээл нь 26 тэрбум ам.доллар. Үүний хүүгийн зардал 2.6 тэрбум ам.доллар. Зөвхөн хүүгийн зардал манай улсын жилийн төсвийн орлоготой тэнцчихээд байгаа.

-АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Хувийн хэвшлийн компаниудын өөрийн хөрөнгөө барьцаалан зээл авсан өрийг Засгийн газар хариуцахгүй нь мэдээж. Нөгөө талаар төрийн өмчит компанид Засгийн газар баталгаа гаргачихсан бол тэр нь Засгийн газрын өр болчихно. Үүнийгээ ялгаж салгахгүйгээр зандарсан мэдэгдэл хийчихлээ гэх шүүмжлэл Ерөнхий сайдыг чиглэж байсан нь анзаарагдсан?

-Удахгүй төлөгдөж эхлэх бондуудын өр бий. Өнөөдөр хувийн хэвшилтэй холбоотой эрсдэлтэй зээл байхгүй гэж харж байна. Харин төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 40 их наяд байна. Эдгээр компаниудын ашигт ажиллагааг нь харахаар 300 хүрэхгүй тэрбум төгрөг байна. Өгөөж асар бага. Төрийн өмчит компаниудын авсан 40 их наяд төгрөгийн зээлийн 10 хувийн хүү 4 их наяд төгрөг. Жилийн хүүгийн зардал 4 их наяд, ашиг нь 300 тэрбум төгрөг. Олж буй ашгаараа урагшлах боломж энд харагдахгүй байна. Тэгэхээр төр энэ олон компаниудаа хувьчлах хэрэгтэй. Ерөнхий сайд тухайн мэдэгдэл хийснийхээ маргааш нь “Би бүхэлдээ чөлөөт эдийн засаг хэрэггүй гэж хэлээгүй. Төрийн зохицуулалт байх ёстой. Ингэхдээ эрчим хүчний, дэд бүтцийн гэх мэт тухайлсан салбарт байх ёстой” гэж тайлбарласан. Энэ үнэн. Гэхдээ менежментийг хувийн хэвшилд өгөөч ээ гэдэг зүйлийг хөндмөөр байгаа юм.

Төр засаг гадаад худалдаагаа дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг асар ихээр татах, боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг замуудаар валютын урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Валютын орж ирэх урсгалыг нэмж байж долларын ханш тогтворжихоос эхлээд олон зүйл шалтгаална. Хувийн хэвшил, хувь хүн хоёрыг төр боль гэж хэлэх үндэслэлгүй. Үүний оронд үйл ажиллагааг нь тэлэх, дэмжих оролцоотой байх ёстой гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Тухайлбал, Их Британи Улс Маргарет Тетчерийн үед эдийн засгийн хүнд нөхцөл байдлаасаа амжилттай гарсан. Төрийн оролцоог эрс бууруулж, алдагдалтай ажилладаг төрийн өмчит ААН-үүдийг хувьчилсан. Тэгэхээр төр өөрөө ААН-ийн үйл ажиллагаанд оролцох биш зөвхөн нийгмийн сайн сайхны үйл ажиллагаанд анхаарах, макро эдийн засгийн түвшний үзүүлэлтүүдийг бодлогоор тогтвортой байлгахад илүү анхаарах ёстой.

-Аж ахуй нэгж, компаниудын гадаад валютын их хэмжээний зээл аваад байгаа нь дотоодын банкны систем муу, зээлийн хүү өндөр байгаатай холбоотой. Нөгөө талаар дотоодын банкуудад тийм хэмжээний нөөц бололцоо байхгүйтэй холбоотой. Зөв үү?

-Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хөрөнгө оруулалт татах ёстой. Өнөөдөр манай улстөрийн тогтворгүй байдлаас болоод гаднын хөрөнгө оруулалт багасаж байгаа. Гэтэл бид гаднын шууд хөрөнгө оруулалтаар эдийн засгаа тэлэх шаардлагатай байдаг. Энэ нөхцөл нь сул байгаа тохиолдолд ААН-үүд хүссэн хүсээгүй дотоодын эх үүсвэрээс зээл хүсэх зам дээр ирнэ. Гэтэл дотоодын банк, санхүүгийн байгууллагууд томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх боломж хомс байдаг нь үнэн. Ингээд гаднын байгууллагууд руу хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Гаднын банк санхүүгийн байгууллага бүх эрсдэлт нөхцөл байдлыг үнэлээд л зээл өгч байгаа шүү дээ. Төрийн оролцоо үүнд өчүүхэн ч байхгүй. Дээрээс нь гаднын банк санхүүгийн механизм даатгалын системтэйгээ маш сайн уялдсан байдаг. Гэтэл төр хажуунаас нь болно, болохгүй гэж оролцох нь утгагүй асуудал. Төр харин өөрийнхөө өрийн менежментийг хэрхэн зөв хийх вэ гэдэгт л анхаарах ёстой. Ингэхийн тулд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит олон компаниудыг хувьчлах хэрэгтэй.

-ХӨДӨӨ АЖ АХУЙ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРААС БУСАД НЬ УНАЛТАД ОРЧИХСОН БАЙНА-

-Таны түрүүн хэлсэнчлэн “900 гаруй нэр төрлийн зөвшөөрөл байна” гэдэг нь өөрөө төрийн оролцоо хангалттай их байгаа гэдгийг илтгэж байгаа хэрэг, тийм үү?

-Тийм ээ. 900 гаруй нэр төрлийн зөвшөөрөл бол төрийн оролцоо хангалттай их байгааг харуулна. Ерөнхий сайд “төрийн оролцоог улам их болгоно” гэж байгаа бол энэ улс орны эдийн засгийг бүрэн дампууруулна гэсэн үг. Үүний оронд төрийн зөв дэмжлэг гэдэг зүйлийг бид ярих ёстой. Бодлогоор экспорт болон гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр төрийн оролцоо өндөр баймаар. Төр бага оролцох тусам илүү сайн гэдэг засаглалын сонгодог онол бий. Төр өөрөө ААН-үүдтэйгээ өрсөлдөөд бизнес хийх нь зөв үү, буруу юу. Хувийн ААН-ийн хийж байгаа зүйлд төр оролцоод байх нь зохимжгүй. Төрийн зорилго нь ашиг олох биш юм. Харин төрийн зорилго ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих. Өнөөдөр хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд нүүрс олборлож, ашиг олоод, ашгаасаа хувьцаа тараах нь төрийн үүрэг биш байхгүй юу. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой.

-Хоёр сарын өмнө барилгаас бусад салбар хүндэрсэн гэх мэдээллийг та өгч байсан. Яг одоо компаниудын үйл ажиллагааны нөхцөл байдал ямаршуухан байна вэ?

-Саяхан Монголбанк нэх судалгаа танилцуулсан. Тухайн судалгааны дүнгээс харвал хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбараас бусад нь уналттай байгаа. Уул уурхай 55 хувиар, худалдааны салбар 24 хувиар, боловсруулах үйлдвэр 41 хувиар, барилга дэд бүтэц 25 хувиар, үйлчилгээ 30 хувиар тус тус унасан байна. Монголын эдийн засаг 9.6 хувиар агшсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Ялангуяа коронавирусийн цар тахлын үеийн хөл хориотой ихээхэн холбоотой. Монгол гэлтгүй дэлхийн бүх томоохон гүрнүүдийн эдийн засаг уналтад ороод байна. Хятадын эдийн засаг харин сэргэж байна. Монголын эдийн засаг дэргэд нь өчүүхэн. Иймээс БНХАУ-тай холбоотой эдийн засагтаа зөв менежмент хийж, зөв шийдвэрүүд гаргасан бол эдийн засгийн уналтын хохирол арай бага байх байлаа. Зарим шийдвэр хэтэрхий орой гарсан, мөн сонгууль нөлөөлсөн. Дээрээс нь Засгийн газар байгуулагдсан хэдий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Энэ хооронд маш их хугацаа алдаж байна. Аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсний дээр ноолуурын экспорт зогссон нь эдийн засагт хүндээр нөлөөлж байгаа юм. Товч дүгнэвэл Монголын эдийн засаг бүхэлдээ хүнд байна. 10 компани тутмын долоо нь хүнд байна. Судалгаанд хамрагдсан компаниудын 63 хувь нь борлуулалтын орлого буурсантай холбоотойгоор банкуудаас эргэлтийн хөрөнгө хүссэн байдаг. Тэдгээрийн дөрөвний нэг нь л санхүүжилт авч чадсан. Зээлээ хойшлуулах гээд ч чадаагүй. Коронавирусийн халдвар эхлэхтэй зэрэгцээд дэлхийн улс орнууд ажлын байрыг хамгаалах чиглэлээр ЖДҮ-чдээ маш сайн дэмжиж, эргэлтийн хөрөнгө өгсөн. Монгол харин тэгж чадаагүй. Цусны эргэлтийг зогсоочихсон. Дээрээс нь нэмээд зээлийн нөхцөл ч чангарсан.

-ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ БАГА ХҮҮТЭЙ, УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ТЭГЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ-

-Эдийн засгаа сэргээх, тэлэх тал дээр ямар арга хэмжээг яаралтай авах шаардлагатай юм бэ?

-Цаашид бусад улс орон шиг ирээдүйн орлогыг нь тооцоолж үзээд 500 сая хүртэлх ч юм уу тодорхой хэмжээний хүүгийн зардлын хөнгөлөлт үзүүлэх, эсвэл урт хугацаатай хүү багатай зээлийг Монголбанктай хамтран гаргах ёстой. Тэгвэл эдийн засаг буцаад сэргэх, тэлэх нөхцөл байдал бүрдэнэ гэж харж байна.

-БНХАУ-ын эдийн засаг сэргэвэл Монголын эдийн засаг дагаад сэргэнэ гэдэг зүйлийг зарим нь хэлж байгаа?

-Уул уурхайн салбар эдийн засгийн 90 гаруй хувийг өөртөө шингээдэг ч, ажиллах хүчний 7-8 хувийг л шингээдэг. Худалдаа, хөнгөн үйлдвэрийн салбар нь ажиллах хүчний 70, 80 хувийг бий болгодог. Жижиг дунд үйлдвэрийн ашиг орлого бага байж болох ч, тэдний бий болгож буй ажлын байр улс орны эдийн засгийн тогтвортой байдлын маш чухал суурь нь юм. Ажилгүйдлийг тэд бууруулдаг. Иргэд ажилтай орлоготой байна гэдэг нь ипотекийн зээлээ төлнө, худалдаагаа дэмжинэ. Тэгэхээр төр засаг аль алийг нь дэмжих ёстой. Нөгөө талаар таны хэлснээр БНХАУ-ын эдийн засаг сэргэвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ хангалттай экспортолж болно. Үүнээс орж ирэх орлогоороо ЖДҮ эрхлэгчдээ зээлээр дэмжих бодлого барих хэрэгтэй.

-Эрх баригч МАН болон Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрт ААН-үүдээ дэмжих бодлого хэр тусгагдсан гэж харж байна вэ?

-Одоогоос гурван долоо хоногийн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнтэй МҮХАҮТ, 150 гаруй аж ахуй нэгж, бизнесийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтран уулзалт хийсэн. Хувийн хэвшлийн санаачилгаар хийгдэх хөрөнгө оруулалтыг төр зөв зохицуулах, дэмжих, хамтран ажиллахгүйгээр эдийн засаг тэлэхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Шинэ Засгийн газрын байр суурь ч энэ тал дээр тууштай байгаа нь харагдсан. Хувийн хэвшлийн саналаар хийгдэж буй маш олон хөрөнгө оруулалт байна. Үүнд санхүүгийн гэхээсээ илүү зохицуулалтын механизмаар дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнд зөвшөөрөл, бичиг цаасны саад маш их байна. Экспортод маш олон квотууд бий. Махны квотоор ААН-үүдийг хязгаарлачихдаг. Энэ мэтчилэн олон саад тотгорыг болиулъя. Мөн 20 гаруй хувийн хэвшлийн санаачилгаар эхлүүлж болох төслүүдийг танилцуулсан. Тэр болгон дээр хамтарч ажиллая. Ил тод хувийн хэвшлийн манлайллыг илүү дэмжье гэдэг зүйл яригдаж байгаа. Өнөөдрийг хүртэл зогсонги байсан асуудлуудаа нэг бол хийе, эсвэл бүр мартъя. Засгийн газрын санаачилгыг “шийдэмгий, хөдөлгөе” гэдэг байр байна гэж бид ойлгосон. 2024 оны хөтөлбөртөө жилийн жилд асуудал болон яригддаг сүү, махны квотыг МҮХАҮТ-тай хамтраад шийдвэрлэе гэсэн асуудлыг тусгасан байна лээ. Худалдааг хөнгөвчилж байж л бодитой дэмжлэг болж чадах юм. Уг нь Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн маш том хоёр зах зээлийн дунд оршдог. Үүн дээрээ дөрөөлөн тээвэр логисикийг хөгжүүлэх, хамтарсан олон үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнээ энэ хоёр зах зээл рүү гаргаж чадвал уул уурхайгаас илүү амжилт олох боломжтой. Эдгээр асуудлуудаар Шадар сайдтай уулзаж, ярилцсан. Энэ мэтчлэн олон ажлуудаа хөдөлгөж чадвал гэдэг найдлага хувийн хэвшлийнхэнд төрсөн, уг нь.

-САНГИЙН ЯАМ ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Танай байгууллага энэ тал дээр хэрхэн анхаарч, ямар саналууд хүргүүлж ажиллаж байна вэ?

-Бид бүх саналаа албан ёсоор танилцуулсан. Тухайлбал, уул уурхайн экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээе. Монголдоо эцсийн бүтээгдэхүүн хийе. Зэс, нүүрс байна. Ингэх юм бол Монголд үлдэх өгөөж ихсэх, ажлын байр нэмэгдэх, татварын орлого нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой. Мөн махыг зөв системтэй зохион байгуулалттайгаар экспортолсноор хөдөө аж ахуйн салбарын орлого нэмэгдэнэ.

Монголын бизнесийн орчны хамгийн таагүйгээр нөлөөлж байгаа хүчин зүйл нь улстөрийн тогтворгүй байдал. Улстөрийн тогтворгүй байдлыг дагаад эдийн засгийн орчин өөрчлөгддөг.

-Сангийн яам хямралын үеийн эдийн засгийн шоконд хэр оновчтой хариу өгч ажиллаж байна вэ?

-Төсвийн бодлогоос харахад юу ч хийж чадаагүй. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд сонгуульд зориулагдсан. Цаашид ингэж ажиллаж болохгүй. Бид маш олон дүгнэлт шүүмжийг өгсөн. 2021 оны төсөв 2020 оны төсөв шиг орж ирвэл улс орон дампуурна. Сангийн яам үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Туйлын хангалтгүй ажиллаж байгаа гэж харж байна. Үр ашиггүй маш их хөрөнгө оруулалтыг хийсэн. Уг нь хөрөнгө оруулалтыг эдийн засаг өсөлттэй үед хийх ёстой. Манай байгууллагын зүгээс нэг зүйлийг хичээнгүйлэн хүссэн. Тодруулбал, “4.5 их наядын төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа ядаж 2 их наядыг нь танаж байгаад ААН-үүддээ хөнгөлөлттэй зээл өгчхөөч ээ” гэж хүссэн. Харамсалтай нь тэгээгүй.

Хоёр долоо хоногийн дараа УИХ-ын чуулган эхэлнэ. 2021 оны төсөв яригдаж эхэлнэ. Эхнээс нь эдийн засагч, судлаачидтай хамтарч ажиллахгүй бол болохгүй. Хэрэв тэгэхгүй бол бид төсөв дээр хүчтэй байр суурь баримтална. Төсвийн мөнгөөр хийгдэж буй үргүй хөрөнгө оруулалтуудыг нэг бүрчлэн илчилнэ. Хуулийн байгууллагад хандана.  

Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-18 09:15

Хүрэлсүхийн зөв. Алааад өг

Хэхэ
Хэхэ
2020-11-08 03:44
Reply to  Зочин

Хаха энэ өөрөө сайхан худ�##�ч гар шдээ. Манай тахимийг дандаа яв�##�ддаг хүүхн танил т�##�аараа дүүргэсэн шдээ.

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-09-18 13:51
Reply to  Зочин

Бидний л хохи юм даа. Хүрэлсүх шиг мэдлэггүй атлаа ороо бусгаа зан авиртай хүн удирдах ажилд тохирдоггүй юмаа. Төрийг байтугайн нэг жижиг аж ахуйг ч толгойлоход хүндрэл байнга учруулж байдаг юм. Хамтран ажиллагч нь мэдлэг боловсротой төлөв хүн л тулж түшиж чадв�##� арай самарчихгүй явдаг юм. Монгол түмний зая гэж бий дээ.Хүүкийг тойрон хүрээлэгчдийг дандаа цүнх баригчийн хэмжээний хүмүүс арай биш байх гэж найдах юм.

новш
новш
2020-09-21 05:52

юм л бол хувьчлах. өмнөх хувьчл�##�аа харчих. дунд дарга нарын хэд дахин нуг�##�даг хулгайчаа л барьж чадахгүй цуг гу�####�г гарууд л хувьдаа авах гээд улайрах юм

Kkkkkk
Kkkkkk
2020-09-19 07:15

Хуугий еереесее илуу ухаантайг сонгож зевлехее болгох уу яана даа

Зочин
Зочин
2020-09-18 11:09

Хүрэлсүх ерөнхий сайд хувийн хэвшилээсээ уучл�##� гуйх хэрэгтэй

МИАТ
МИАТ
2020-09-19 00:36

МИАТ Ковид19 гарах хүртэл өр зээлгүй явсан. Зүгээр л хувийн санаарх�##�аа ярьсан байна. Хүннү, Аэромонголиа, ИЗНИС гм хувийн комданиудын дотоодын нислэг БЭЭЖИН УЛААНБААТАР ын нислэгтэй адилхан шахуу үнэтэй бхад МИАТ л үнэтэй гж шаана. Өнөөдрийн МИАТ тэдэнд муу нэртэй бх ёстой, маргаашийн МИАТ ын брэнд нэрийг хувьдаа авах гсн өлсгөлөн цөөврүүдийн хийж бгаа ажил. МИАТ аас сонгуулийн тавиулуудаа авчихв�##� иргэдэд ш�##� өөр үйлчилгээ, хямд үнэ энүүхэнд шүү.

Дэмжиж бна
Дэмжиж бна
2020-09-19 05:50

Ерөнхий сайд эдийн засаг ойлгохгүйг иргэд бид ойлгож бна харин эдийн засгийн зөвлөхүүд нь юу хийж бнаа зүгээр пялдагадаад зөвхөн хүмүүст та�##�агдах оноо авах мангар мангар үйлдэл хийхийг нь хараад суугаад байх юмуж

Иргэн
Иргэн
2020-09-19 16:55

Засгийн газар өөрөө хэтэрхий их өмчтэй болчихоод түүндээ түүртээд байгаа юм. Зохицуулах ажлаа хийх хэрэгтэй. Төрийн нэртэй үйлдвэрүүдээ хувьчилж ард иргэдээ өмч хөрөнгөтэй болгох шаардлагатай байна.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-09-20 07:36

Төрийн зохицуул�##�т хийгээд УИХ-д бас л ЖДҮ-чид гарч ирэнэ дээ. Дундаас нь унагах мөнгө нь улам томрох байлгүй дээ. Энэ мөнгө улсад ч биш, кампаниудад ч биш УИХ, засгийн газар гэх мэт эрх мэдэлтнүүдийн түрийвчийг л зуза�##�ана даа. Төрөөс хийх ёстой ажлаа хийж чадахгүй байж бүх юмыг эзлэх гэсэн шун�##�ын санаатай хүн байна шүү энэ Хүрэлсүх. Хүчээр бүхнийг шийдэх санаатай, тэр нь дандаа муйхарл�##� юм байна. Шударга ажиллах, муйхараах өөрийнхөөрөө зүтгэх хоёрын үр дүн өөр гарна л даа. ЖДҮ-чдээ шийтгэж оноосон ялыг нь хараад ойлгомжтой. Тэдэнд 40 сая төгрөг юу ч биш. Одоо бас нэг шинэ бизнес гаргаж тэдэндээ дохиололтой бугуйвч зүүлгээд гэрт нь хорьсон царайлж ард түмнийг хуурах арга сэдэж эхэлсэн. Ийм байж бизнесийг яаж хянах вэ. Томоор идэх гэсэн л санаа шүү дээ энэ УИХ, засгийн газрын. Ард түмэн тэнэг биш шүү дээ

иргэн
иргэн
2020-09-21 23:37

ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТЭНХИМ ГЭЖ МӨНГӨ УГААДАГ ГАЗАР Ш ТЭ.

Хэхэ
Хэхэ
2020-11-08 03:44

Хаха энэ өөрөө сайхан худ�##�ч гар шдээ. Манай тахимийг дандаа яв�##�ддаг хүүхн танил т�##�аараа дүүргэсэн шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button