Нийгмийн

“Сэлэм” С.Бямбацогтыг хар тамхи хэрэглээгүй гэж үзжээ

Сэлэм барьж олон нийтийн газар танхайрсан бичлэг нь нэг хэсэг дуулиан тарьсан С.Бямбацогт нарт холбогдох хэрэгт  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “С.Бямбацогт нарт бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцож, хар тамхи хадгалсанд нэг, нөгөө үйлдэлд нь хоёр жилийн ял оноохоор болсон. Мөн шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэрэгт нь 30 хоног хорих ял нэмж оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хар тамхи хадгалсан, худал мэдүүлэг өгсөн үйлдлийг нь тусгаарлан шалгуулахаар буцаахаар шийдвэрлэжээ. Мөн сэлэм эргүүлж танхайрсан үйлдэлд нь хоёр жил хорих ял оноосон нь үндэслэлтэй гэж үзсэн юм.

Харин Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцээд бусдын амгалан тайван байдлыг алдуулж танхайрсан үйлдэлд нь ял оноосон нь үндэслэлтэй гэж дүгнээд хар тамхи хадгалсан үйлдлийг нь хангалттай нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосноор С.Бямбацогт хоёр жил хорих ял эдлэхээр болж, нөгөө холбогдогчийг нь хариуцлагаас чөлөөлжээ.

Хэргийг эргэн сануулбал, Тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард сард ийм хэрэг өдүүлж, хоёр хоногийн дараа найз Н.Мөнх-Учралынхаа түрээсэлж байсан байранд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан үндэслэлээр саатуулагдсан юм.

ШШҮХ-гийн шинжээчид Н.Бямбацогт, С.Мөнх-Учрал нарын шээсэнд шинжилгээ хийгээд “С.Бямбацогт нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй. Шинжилгээнд ирүүлсэн “С.Бямбацогт болон Н.Мөнх-Учрал нарын шээсэнд метамфетамины агууламж илэрсэн. Энэ Метамфетамин НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын 1971 оны жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button