Нийгмийн

“Жүдочдод зодуулсан гэх иргэн долоо хоногийн дараа гомдол гаргасан”

Жүдочид бүлэглэн хүн зодсон, гутлаа долоолгохыг шаардсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

-МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ТУЛ ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ-

Жүдочид бүлэглэн зодоон хийсэн гэх хэргийн хувьд “Үл ялих зүйлээс болсон маргаанууд гэсэн нөхцөл байдлууд тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Шууд нэр бүхий жүдочид хэмээн хэлэх боломжгүй. Наймдугаар сарын 26-27 шөнө шилжих болсон үйл явдал. Харин хохирогч долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр өргөдлөөр гомдол ирүүлсэн.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байна. Энэ хэргийн хувьд урьдчилсан байдлаар гэм буруугүйн хэргийг хэлэх боломжгүй байна” хэмээн ярилаа.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button