НИЙГЭМХУУЛЬ

ХЭРЭГ: Хуучны барилгын лифтнээс унаж амиа алджээ

Хуучны барилгын лифт гацаж, хүн унан амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.09.18/ гарчээ. Хэргийг тодруулбал, Сонгионохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр 13-р байрны лифтнээс 30 орочим насны эрэгтэй хүн унаж нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус байрны лифт гацдаг байсан бөгөөд тухайн өдрийн өглөө ч мөн адил гацаж байсан гэлээ.

Түүнчлэн хүн лифтнээс унасан талаарх мэдээллийг байрны оршин суугч мэдээлсэн байна. Түүний хэлж буйгаар лифтны доор хүн орилоод байна гэх мэдээллийг өгчээ. Мөн амь хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэмээлээ.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button