ДЭЛХИЙ

“TikTok” хувийн мэдээлэл хулгайлдгийг “iOS14 - бета” батлав уу

Гар утасны “TikTok” апликейшн маш хурдтайгаар олонд түгж, дөрөвхөн жилийн дотор хоёр тэрбум удаа татагдаад буй.

Тэгвэл “TikTok”-ыг хэрэглэгчдийхээ мэдээллийг хулгайлдаг гэсэн хардалт зарим хүмүүсийн дунд үүсээд байсан билээ. IOS 14 үйлдлийн системийн бета хувилбар гарахад энэ хардалт илүү нэмэгдсэн. Тодруулбал, IOS 14 үйлдлийн систем нь ямар нэг гаднын апликейшн нууцаар текст хуулбарлахад мэдэгдэл өгдөг бөгөөд уг үйлдлийн системтэй “TikTok” хэрэглэчдэд хором бүр “Tiktok текст хуулбарлалаа” гэсэн мэдэгдэл ирж байсан аж.

Ерөнхийлөгч Трампын хувьд өнгөрсөн зуны эхэнд гаргасан тушаалаараа “ТikTok”-ыг АНУд үйл ажиллагаа явуулж буй компаниа америк талд худалдах санал тавьж, 45 хоногийн хугацаа өгсөн билээ. Энэ мэдээг сонсоод “TikTok”-ыг худалдаж авах хүсэлтэй буйгаа “The Oracle”, “Microsoft”, “Walmart” компаниуд мэдэгдсэн. Хэрвээ арваннэгдүгээр сарын 12 гэхэд АНУ дахь бизнесээ зарахгүй бол тус улсад “TikTok”-ыг бүр мөсөн хориглох юм байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button