ДЭЛХИЙ

Калифорнийн түймрээс 21.1 мегатонн нүүрс хүчлийн хий агаарт ялгараад байна

Сүүлийн 18 жилийн турш үзэгдээгүй гэгдэх их түймэр АНУ-ын баруун бүсэд гарсаар байна. Өнгөрөгч наймдугаар сарын дундуур Калифорни болон Колорадо мужид гарч эхэлсэн эл түймрийн утаа одоогоор Хойд Америкийн томоохон бүс нутаг хийгээд хойд Европд хүртэл хүрсэн талаар эрдэмтэд мэдээлжээ.

Европын “Коперникийн Атмосферийг Хянах” (CAMS) газрын мэдээлснээр эл түймрийг 2003-2019 онд гарч байсан түймрүүдээс хавьгүй хүчтэй буйг зарлажээ. “CAMS”-ын эрдэмтэд хиймэл дагуул ашиглан дэлхий даяар гарч буй түймрүүдийг хянадаг бөгөөд АНУ дахь энэ түймэр 2003-2019 оны дунджаас хэдэн арван мянга дахин хүчтэй байна гэж мэдээлсэн нь анхаарал татаж байгаа юм.

“CAMS”-ын нэгэн эрдэмтэн хэлэхдээ, “АНУ-ын баруун бүсэд гарч буй түмрийн утааны оптик нягт нь долдугаар түвшинд харъяалагдаж байгаа бөгөөд магадгүй үүнээс ч өндөр байж болох юм” гэжээ.

Утаа АНУ-ын баруун эргээс нүүн Номхон далай дээр байршаад байсан боловч эргээд АНУ болон Канад улсууд руу нүүж байгаа юм байна. Түймрийн үр дүнд одоогоор Калифорниос 21.1 мегатонн, Орегоноос 7.3 мегатонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгараад байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button