ДЭЛХИЙ

Нэг грамм хүрэхгүй мариуханаас болж бүх насаараа хоригдох ял сонссон эр суллагджээ

АНУ-ын Луйсианна мужийн иргэн Дэррик Харрис 2008 онд нэг грамм ч хүрэхгүй марихуан биедээ авч явж байгаад баригдсаны улмаас 15 жилийн хорих ял сонссон юм. Тэгтэл 2012 онд давтан гэмт хэрэг хийсэн хүмүүст үйлчлэх хуулиар тэрбээр бүх насаараа шоронд хоригдохоор болж байжээ.

Америкийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон этгээд өмнө нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж байсан бол ял нь илүү хүндэрдэг. 1994 онд Калифорниа муж шинэ хууль баталсан. Энэ хуулиар бол гурван удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол бүх насаараа шоронд суух ял сонсдог юм байна. Үүнтэй ижил хууль Луйсианна болон өөр 27 мужид үйлчилдэг.

Харрисын хувьд өмнө нь кокейн болон хулгайн гэмт хэрэгт орооцолдож байжээ. Харин есөн жил ял эдэлснийх нь дараа прокуророос хэргийг нь дахин хэлэлцэж, суллахаар болсон байна. Түүний өмгөөлөнч Кормак Бойль, “Давтан хэрэгтэнд үйлчилдэг хуулийн тогтолцоог эргэж харах болсон. Сайн ч, зарим талаараа буруугаар ашиглагдаж, гэмгүй шахам хүмүүс бүх насаараа хоригдох болдог” гэж хэлжээ.

“Washington Post” сонины мэдээлснээр дан Луйсианна мужид л гэхэд 4700 гаруй хүн яльгүй гэмт хэрэг үйлдсэн ч давтан гэдэг утгаараа бүх насаараа хоригдож буй аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Haruudiin ger oron bol shoron shdee Sarmagchinguud buh ueeree toron dotor baisan Tsaashdaa ch ter dotoroo amidarah Baboon sarmagchinguud Hun bish zan avir araatanlag

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button