ДЭЛХИЙ

Путин “Нэг бүс нэг зам” дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Бээжинд болох “Нэг бүс нэг зам” дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа аж.Энэ талаар БНХАУ-д суух ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Андрей Денисов мэдэгдлээ.  “Нэг бүс нэг зам” дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг гол зочин болгон урьсан бөгөөд хоёр улсын харилцааг дээшлүүлэх нааштай уулзалт болно хэмээн төлөвлөж байна. 

Мөн өнгөрсөн онд хоёр улсын хоорондох дипломат харилцаа итгэмээргүй сайн байсан гэдгийг Элчин сайд Андрей Денисов онцолсон бөгөөд хоёр орны удирдагчийн дээд хэмжээний уулзалт нийт дөрвөн удаа Гадаад хэргийн сайд нарын уулзалт зургаан удаа, Батлан хамгаалах сайд нарын уулзалт дөрвөн удаа болсныг тодотгов. Түүнчлэн өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпиньтэй уулзаж байсан бол БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Владимир Путинтэй уулзаж байжээ. 

Элчин сайд Андрей Денисов хэлэхдээ “Засгийн газар хоорондын олон талт механизмыг бид маш хурдан сэргээсэн. Энэ механизм огт зогсоогүй боловч 2018 онд шинэ засгийн газар бүрдэж, мөн ерөнхийлөгчийн сонгууль явагдсан, засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч харилцааг хурдан сэргээж чадсан юм. Энэ онд хийгдэх засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон хийгдэх уулзалтуудыг бүхий л түвшинд хийхээр төлөвлөчихөөд байгаа” гэв.

Ц.ТАМИР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button