“Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорино

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүгч гаргасан байна.
Хэргийг сануулбал, Х.Бат-Эрдэнэ нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь тогтоогдсон юм.
Б.СОДОНГОО
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
M.Enkhbold Badamjunai gol ezed ni erh chuluutei zugaalaad l, hor nairuulaad l.
морь хүүхэн хоёрт хэдэн зуун саяар нь үрдэг хүн
Зээлээ суд�##�гаа хян�##�ттай өгдөггүй юмуу. Ийм зээл өгсөн ажилтан банканд нь хариуцлага тооцооч.