ДЭЛХИЙ

Алексей Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг тус улсын хэд хэдэн эрдэмтэд Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар Америкийн Ратгерс их сургуулийн профессор Сергей Ерофеев мэдэгджээ.

“Өмнө нь түүний үйл хэргийг эсэргүүцдэг байсан хүмүүс ч Навальныйг Энх тайвны шагналд нэр дэвшихийг дэмжиж байна. Хэдийгээр Нобелийн энх тайвны шагнал үнэгүйдэж байгаа ч Навальныйд хүртээвэл эргээд үнэ цэнэтэй болно гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа” гэж Сергей Ерофеев ярьжээ.

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа есдүгээр сард эхэлж, ирэх жилийн нэгдүгээр сарын 31-нд өндөрлөх юм.

Алексей Навальныйг наймдугаар сарын 20-ны өдөр Сибирьт орон нутгийн сонгуулийн кампанит ажлаар явахдаа нисэх онгоцонд гэнэт бие нь муудаж, комад орсон байдалтай Томск хотын эмнэлэгт хүргэгдсэн. Томск хотын эмнэлэг түүнийг чихрийн шижин өвчний улмаас ухаан алдсан хэмээн дүгнэсэн. Харин түүнийг одоо эмчилж буй Германы “Charite”  эмнэлэг түүнийг ямар нэгэн хоронд хордсон хэмээн дүгнэсэн буй.

Одоогоор Навальныйг Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг зарлаагүй байна. Навальныйг тус шагналд нэр дэвшүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар дэмжсэн байна.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button