НИЙГЭМ

Энхийг сахиулагчид үерт өртсөн орон нутгийн иргэнийг аварчээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчид үерт өртсөн орон нутгийн иргэнийг аварчээ.

Тодруулбал, Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүний албан хаагч ахлагч Ж.Лхагвадорж, дэд ахлагч Б.Билэгдэмбэрэл нар газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа мотоциклтойгоо их хэмжээний усанд унасан орон нутгийн иргэнтэй таарсан байна. Тэд тухайн иргэнд шуурхай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч, мотоциклийг нь уснаас татан гаргаж өгчээ.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button