НИЙГЭМ

Хоёр настнуудын цэцэрлэгт сонгогдсон эсэхийг өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр мэдээлнэ

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болж, бүртгэлийг цахимаар зохион байгууллаа. 

Цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn системд зөвхөн 2018 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэж, өнөөдөр 14:00 цагт бүртгэлийг хаасан юм. 

Бүртгэл хаагдсанаас хойш 16:00 цагт элсэлтийн үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулна. Ингэхдээ хүүхдээ бүртгүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд очсон зургаан оронт кодоос санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд хариу нь эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарт өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button