“Иргэд ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээ төлж дуусгаад шинээр 6%-ийнхыг авч болно”

Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувь болгох судалгаа, тооцооны талаар хэвлэлд мэдээлэл өгөв. Тэр дундаа Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж боломж бий эсэхэд хариулт өгчээ. Тодруулбал,
“Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан. 8%-ийн зээлтэй иргэдийг 6% руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтыг тусгах боломжгүй.
Иймд 8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжүүлж байхаар шинээр зах зээл дээрээс 6.000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж буй.
Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй хэмээлээ.
Түүнчлэн орон сууцны ипотекийн зээлийн 8%-ийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хохь нь гэж байгаа муу