Нийгмийн

Монголд 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэдийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. Тухайлбал, Түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэн эдгээр иргэдийн дунд байсан бөгөөд ОХУ-ын тус иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргажээ.

Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаадын иргэнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу бүртгүүлж, тогтоосон хугацаанд холбогдох зөвшөөрөл авах үүрэгтэй юм. Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээх хуулийн зохицуулалттайг анхааруулна уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button