Шанхай вокзал 5G хурдтай интернэтийг ашиглаж эхэллээ


Шанхай вокзалаар өдөрт 300 мянга хүртэлх хүн зорчдог гэсэн тоо бий. Энд бүх хүн зэрэг интернэт ашиглана гэж үзвэл өндөр хурдтай 5G интернетээр та ямар ч асуудалгүй 2 гегабайт хэмжээтэй киног 20 секундын дотор татах боломжтой аж.
Өөрөөр хэлбэл 5G хурдтай интернэт нь секундэд 1.6 гегабайт хүртэлх хэмжээгээр мэдээлэл дамжуулах бөгөөд уг интернетийг “Huawei” компани хангаж байна. Зөвхөн утасгүй интернет цацаад зогсохгүй тус вокзалд роботууд өндөр хурдтай интернетэд холбогдож зорчигчдод үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ийнхүү роботууд өндөр хурдтай интернэтэд холбогдсоноор таны хүсэлтийг шуурхай хүлээн авч, захиалгыг тань найдвартай, хурдан хүргэж өгөх аж. “Huawei”-гийн мэдэгдсэнээр есдүгээр сар гэхэд вокзалыг бүрэн 5Gтехнологиор тоногжуулж дуусгах бөгөөд тэд хэлэхдээ “Өнөөдрийн хэрэглэж байгаа технологи бол зөвхөн мөсөн уулын ил харагдаж байгаа оргил нь юм” хэмээжээ. Түүнчлэн өндөр хурдтай интернэттэй болж чадсанаар бидний бүх технологи хоорондоо холбогдож илүү ухаалаг ертөнцийг бүтээж чадна хэмээн “Huawei” компани онцлов. 2020 он гэхэд Хятад улс бүхэлдээ 5G интернетэд холбогдохоор төлөвлөж, Шанхай вокзалаас эхлэлийг тавьжээ.
Ц.ТАМИР
Эх сурвалж: XINHUA
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.