ДЭЛХИЙ

Тэнэг асуулт асуувал илүү мөнгө төлдөг ресторан

Хэрвээ та Дэнвэр хотод байдаг “Tom’s diner” ресторанд үйлчлүүлж байгаад тэнэг асуулт асуувал илүү мөнгө төлөх болно. Үүний төлөө уг ресторан шүүмжлэлд өртөөд байсан юм. “Үйлчлүүлэгч бол хаан” гэх үгийг хүн болгон мэддэг. Тэгвэл үүнийг “Tom’s diner”-ын хамт олон үүнийг хэн хүнээс илүү мэдэж байгаа нь мэдээж. Гэхдээ л ямар нэгэн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол үйлчлүүлэгч нар заримдаа ямар хандлага, үйлдэл гаргадгийг та андахгүй.  

Tom's Diner in Denver Charges Customers for Asking "Stupid Questions"

Эхэндээ үүнийг хараад, ингэх нь үйлчлүүлэгчдээ доромжилж байгаа мэт танд санагдаж болох ч энэ тэнэг асуултууд “Tom’s Diner”-ын нүүр царай болоод буй. Түүгээ ч үл барам меню дээр тодоос тод байдаг. Энэ бүх зүйл нь үйлчлүүлэгч болон ресторан хоёрын дунд өрнөдөг мааз. Рестораны менежер үүн дээр “Бид хөгжилтэй уур амьсгал үүсгэх зорилготой үүнийг хийдэг болсон. Үйлчлүүлэгчид баримтан дээрх “тэнэг асуулт” гэсэн байгааг хараад инээлддэг” гэжээ.

“Tom’s diner”-ын меню дээр “эрүүл сонголтууд” гэх хэсэг байдаг бөгөөд тэнд

-Өнөөдрийн онцлох шөл (3.25$)

-Алхаж харих (үнэгүй) гэх мэт зүйлс байдаг.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button