УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Цолыг нь аваагүй ч тэд өнөө цагийн ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД

ААН-үүдийг шалгана, торгоно, зөвшөөрлийг нь цуцална, хариуцлага тооцно, төрийн оролцоотой зах зээл хөгжүүлнэ, зарим өмчүүдийг төрд авна” гэх зэргээр хувийн хэвшил рүүгээ байнга заналхийлж байдаг төртэй болсон. Хувийн хэвшил бүрийн ард ажил олгогч, баялаг бүтээгч, нийгмээ чирэгч байдаг. Харин төрийг өнөөдөр цагаан захтай, ганц хүн цалинжуулж үзээгүй шахам намтартай мөртлөө туйлгүй баяжсан нөхдүүд төлөөлж байгаа нь нууц биш. Хувийн хэвшил, төр төлөөлөгсөд ийм эсрэг тэсрэгийн туйл мөртлөө хийдэггүй нь хийснээ шийтгэж суух болсон билээ.

Харин Ерөнхийлөгч төрдөө гомдчихсон хувийн хэвшлийнхний эл уйтгартай байдлыг эвдэж, баялаг бүтээгчдийг төрийн дээд шагналаар шагнасан нь ойрын өдрүүд дэх гэрэл гэгээтэй мэдээнүүдийн нэг болов. Тэрбээр, “Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Монос” группын Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” группын Ерөнхийлөгч Д.Баттөр нарыг Хөдөлмөрийн баатар цолоор өнгөрөгч амралтын өдөр шагнасан юм. “Монос” нэрээр овоглогддог Л.Хүрэлбаатар гуай л гэхэд эрдмийн ажлаа үйлдвэрлэл рүү оруулсан, өч төчнөөн ажлын байр үүсгэгч, том татвар төлөгч.

Ийм хүмүүсээ зах зээлийн эмзэг үед төр шагнаж, хийсэн бүтээснийг нь үнэлнэ гэдэг үнэхээр таатай хэрэг. Бараг л ажлын байр үүсгэж байгаа нь буруу юм шиг хардаг төртэй биш гэдгээ баялаг бүтээгчид харцгаалаа. Ганзагын наймаа, талхны цехийн ажлаас бизнесээ өргөжүүлсэн түүхтэй Ерөнхийлөгч  Х.Баттулга эрх биш У.Хүрэлсүх шиг зах зээлээ муйхарлаж нулимах нэгэн биш гэдгээ харуулж, нэмэх нэг оноо авч чадав.  

Баялаг бүтээгчид улстөрчид шиг олсон мөнгөө хадгаламжийн дансандаа дарж эсвэл банк бусаараа ядарсан иргэдийн мөнгийг хүүлдэггүй. Тэд жинхэнэ утгаар баялаг бүтээж, ажлын байр бий болгож, нийгмийн дундаж давхаргыг чирч явдал гавьяатай улс. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн сонгож Хөдөлмөрийн баатар олгосон хүмүүсийн дунд илүү чухал баялаг бүтээгчид ороогүй нь бас л анхаарал татах сэдэв юм. Тухайлахад, “М-Си-Эс” группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, “МАК”-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Таванбогд” группийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан нарт Хөдөлмөрийн баатар цол олгоход хэн ч маргахгүй, хүлээн зөвшөөрөгдсөн баялаг бүтээгчид юм.

Ж.ОДЖАРГАЛ:

М-Си-Эс группийн Ерөнхий захирал эл эрхэм өөрийн үүсгэн байгуулсан эмнэлэгтээ үзүүлэхээр дугаарлаад сууж байдаг, гэнэт ажилтнуудынхаа оффист орж ирээд, “Залуустаа баярлалаа, босч мэндлэх хэрэггүй” гэж хэлчихээд гараад явчихдаг, хөдөөний малчны “Хүүхээ юу хийдэг үү” гэх асуултад “Хувиараа, хувиараа хө” гэж хэлээд сууж байдаг энгийн зантай гэдгээрээ хүндлэл хүлээдэг. Түүний удирддаг “М-Си-Эс” групп нь таван үндсэн салбарт 54 охин компаниас бүрддэг бөгөөд 8-10 мянга орчим ажилтантай, улсынхаа топ татвар төлөгчдийн нэг юм. Ерөнхийлөгч Х.Баттулгатай түнжин муутай явдаг эл эрхэм “М-Си-Эс” группийнхээ тодорхой хувийг саяхан гадны компанид эзэмшүүлж, супер засаглал тогтоосон гэдгээ зарлаад буй.

Б.НЯМТАЙШИР:

Тэрбээр 1993 онд “МАК”-ийг үүсгэн байгуулсан нэгэн. Олон мянган ажлын байр үүсгэж, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуучлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Улсдаа нүүр тахлах хэмжээнд томоохон бүтээн байгуулалт, жишиг үйлдвэрлэл хөгжүүлж ирсэн “МАК” улсад 1.2 их наядын татвар төлсөн намтартай. Сонирхолтой нь, Засгийн газар ирэх дөрвөн жилийн  мөрийн хөтөлбөртөө МАК-ийн эзэмшдэг “Цагаан суварга”-ын ордыг төрд авахаар суулгаж, эхний байдлаар ажлын хэсгийг байгуулаад буй. Хүү Н.Номтойбаяр нь “аавын хаалга” татсан зэрэг таагүй мэдээтэй яваа Б.Нямтайшир супер баялаг бүтээгчдийн нэг яах аргагүй мөн билээ.

Ц.БААТАРСАЙХАН:

Түүний үүсгэн байгуулсан “Таванбогд” групп нь 18 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компани, 12 мянга орчим ажилчинтайгаар бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн л улсын төсвийн хүндийг үүрч, голлох татварыг бүрдүүлэгчдийн нэг. “Таванбогд” групп нь банк санхүү, нийтийн хоол үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. “Говь”, “Гоёо” брэндээр Монголын нэрийг дэлхийд тахлан, олон мянган ажлын байр үүсгэж яваа Ц.Баатарсайхан манай улсын тэргүүлэх бизнесменүүдийн нэг юм.

Ш.БАЯРСАЙХАН:

1992 онд гэр бүлийн таван гишүүн хамтран байгуулсан түүхтэй “Номин Холдинг” эдүгээ Ш.Баярсайханаар овоглогдон, олон нийтэд хоногшсон билээ. Эднийх 2018 оны байдлаар 5600 орчим ажилтан цалинжуулж, жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй гарчээ. Худалдаа үйлчилгээний салбарт Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг супермаркетын үйл ажиллагааг эрхэлдгээрээ алдартай. Түүнчлэн ногоон байгууламж, автозогсоол зэргийг бүрэн шийдсэн “Ривер Гарден”, “Тайм Скүэр” тэргүүтэй орон сууцны жишиг төсөл нийслэлд хэрэгжүүлсэн.

Мэдээж эдгээр эрхмүүд олон нийтийн дунд сайнтай муутай хэлэгддэг. Тэднийг “Улсын чанартай томоохон тендерүүд хамдаг, томоохон лицензүүд, үнэтэй газруудыг ихээр авсан, хэт олон охин компани байгуулах замаар татвараас зугтдаг, хэт монополчлол үүсгэж, ЖДҮ-ийг хөгжүүлдэггүй” гэх зэргээр баалах нь ч их. Гэвч тэд ямар байдлаар бизнесийн өндөрлөгт хүрсэн байлаа ч талхны үйлдвэр, таавчигны цех ч ажиллуулж үзээгүй мөртлөө Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдмөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаачихдаг төрд ажилладаг дарга нараас хавь илүү гавьяатнууд юм. Цолыг нь аваагүй ч тэд өнөөдрийн Хөдөлмөрийн баатрууд яах аргагүй мөн билээ.

Цар тахлын ийм эмзэг үед тэд олон мянган ажлын байрыг хадгалж чадсанараа төрдөө үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж буй. Нэг ажилтны ард 2-5 ам бүл аж төрдөг гэж бодохоор өнөөдрийн өрх гэрүүдийг талхны мөнгөтэй байлгах хүнд ачааг толгой хэдхэн бизнесменүүд үүрч байгаа нь нууц биш. Гол нь, бизнесменүүдээ төрийн зүгээс хэт улстөржсөн нүдээр харах, алагчлан үзэх, өрсөлдөөнийг боомилох үзэгдлээ багасгах хэрэгтэй байгааг Ерөнхийлөгчийн олгосон саях шагнал ч харуулаад амжлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
58 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2020-09-28 08:18

Энэ дөрөв бол баатрууд биш луйварчид. Оджарг�##� байнга л улсын эрчим хүчний тендерийг хятадуудтай нийлж авилг�##�аар авдаг, түүний оронд жирийн ААН-үүд авсан бол үндэсний хэдэн компани хөл дээрээ босох байлаа. Нямтайшир ард түмний өмч болох Цагаанёуварга зэрэг уурхайнуудыг хүүгээ шоронд золиослон хулгайлан авсан луйварчин. Баярсайхан бол луйварчин эцгийнхээ луйвардсан Их дэлгүүрийг ажиллуулж байгаа жижиг луйварчин. Баатарсайхан бол японоос хэдэн хуучин машины сэг авчирч иргэддээ үнэтэй шахдаг нэг муу дамын наймаачин. Энэ хүүмүүс дотор шинжлэх ухаан, оюун ухаанаа ашигладаг, орчин үеийн технологи мэддэг хүн нэг ч байхгүй. Дандаа авилг�##�, луйвраар хөл дээрээ боссон хүмүүс. Ийм хүмүүс баатар байх ёсгүй.

Зочин
Зочин
2020-09-30 07:45
Reply to  Үнэн

Энэ хэд болоогүй ч байж болно гэхдээ Макс Ганбаатар, Монос Хүрэлбаатар, Баттөр нар юу хийсэн бэ.... Хуурамч эм шахсан, хэдхэн чанаргүй барилга барьсан, хэдэн морь айрагдуулсан гээд баатар болов уу

уншигч
уншигч
2020-09-29 00:14
Reply to  Үнэн

гэсэн ч эд нар ямар ч гэсэн улсын хөгжилд хэрэгтэй юм л хийж байгаа! Зүгээр гарын үсэг зураад авилг�##� аваад баяжсан хүмүүс биш, их хөдөлмөрлөсөн!

иргэн
иргэн
2020-09-29 12:27
Reply to  уншигч

Юу яриад байгаа юм бэ? Илүү ихийг цуслаа биздэ

Зочин
Зочин
2020-09-28 17:13
Reply to  Үнэн

Чам шиг юу ч хийж үзээгүй хүн ц�##�инжуулж татвар төлж үзээгүй гуйлгачин юугаа ойлгохов.

Oyu-
Oyu-
2020-09-28 15:18
Reply to  Үнэн

Nyantaishir guai bol hamgiin eko uildverlegch, terguuleh tatvar tulugch, super baylag buteegch, mash daruuhan, hudulmurch hun bn lee shuu. Orchin uyiin uildveruudeeree mongoliinhoo ner nuuriig tahalj yavaa hun bn lee. Ochood l uzetsgee
Oyu-ts.

иргэн
иргэн
2020-09-28 16:14
Reply to  Oyu-

Үнэн үнэн, ганцхан хүүгээ л хүмүүжүүлж чадаагүй, түүнийг нь одоо төр төмөр нударгаараа хүмүүжүүлж байна. Хүмүүжих болов уу????

Зочин
Зочин
2020-09-28 13:44
Reply to  Үнэн

М-Си-Эс монгол улсын төсөвт жилд 580 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг 9 мянга гаруй ажилтантай түүний ард хичнээн хүн сайн сайхан явж байгааг ойлго. Худлаа мэдээлэлээр нийгэмд буруу ойлголт өгөхөө боль. Чи хэдэн хүний амьдр�##�ыг өөрчилсөн гээд бод.

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-28 12:42
Reply to  Үнэн

Бүү атаарах.МАК шиг байг�##�ийн нөхөн сэргээлтээ туйлын утгаар нь хийдэг уурхай байдаг юм уу. Үйл ажиллагааг нь шударгаар үнэл.

Энхээ
Энхээ
2020-09-28 18:08

Үнэн шүү.Эд шинэ зүйл хийсэнгүй.Эд зөвхөн луйвраар баяжиж бнаа.

зочин
зочин
2020-09-28 12:59

МАК-ын барилгын с�##�барыг евро стандартын дотоодын бат�##�гаат бүтээгдэхүүнээр хангах амжилттай ажлыг олж харахгүй байна гэдэг сонин л байна. Цагаан суваргад шунаж төрийн нэрээр эзэнгүйдүүлж авахыг санаархагчдын сүүл үед хийж байгаа увайгүй дайр�##�тыг ард түмэн ойлгодог болсон.

Зочин
Зочин
2020-09-28 10:49
Reply to  Үнэн

Үнэн шүү

зочин
зочин
2020-09-30 11:38
Reply to  Зочин

Энэ этгээдүүд бол Мянганы луйварчид Монголын баялгыг цөлмөгчид яасан гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар гэж

иргэн
иргэн
2020-09-28 09:01

өнөөгийн Баялаг бүтээгчид гээд байгаа эдгээр Нөхдүүд ингэж Баяжиж хөлжихын тулд ардаа Авилг�##� хээл хахууль Жирийн иргэдийн хүч хөлс нулмисыг урсгаж Амийг авч одож Өнчрөл хагац�##� үзүүлж байж л Хөлжсөн Нөхдүүд шүү дээ

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-28 12:47
Reply to  иргэн

Их бүтээн байгуул�##�т гарз саад бэрхшээлгүйгээр босдоггүй байх.Японы бүтээн байгуул�##�тууд хичнээн хүний амиар боссон түүхийг уншаарай.

Ил тод үзэгдэл
Ил тод үзэгдэл
2020-09-28 10:33
Reply to  иргэн

Өөрөөр баяжих боломж Монголд байхгүй, яагаад гэвэр төр засаг нь дарамт�##�даг, бизнес ийг нь булаан авч, эсхүл хяхан боодог. Үүний тод жишээ нь Дорлигжав прокурор байхдаа хамар Ганболдоос 5 сая еврог нь дээрэмдсэн асууд�##�. Ард түмэн бүгд мэдэж байхад шүүх нь мэддэггүй үзэгдэл. Баатарсайхан бол я�##�т ч үгүй Макс Ганбаагаас илүү ихийг бүтээсэн. Гэвч тэр Элбэгээг нутгийн ах гэж долигносон учраас авсангүй. З�##�ьтай нөхөр, Энхбаярыг бас дагаж гүйж, ажлаа бүтээлгэдэг байсан. За ийм л байна.

H
H
2020-09-29 12:26

yag unen

Зочин
Зочин
2020-09-28 09:32

Бидний боломжыг хулгайлсан луйварчид МСС гэхэд 50 саяын тендерийг хүртэл хуу хамдаг Нямтайшир концёссийн гэрээ нэрээр өөрийнхөө ажлыг улсаар хийлгэж мөнгөө хүүтэй авдаг Баярсайхан гэхэд УИД д хувьцаа эзэмшигчидд ноогдол ашиг өгдөггүй

Зочин
Зочин
2020-12-26 14:37
Reply to  Зочин

Хөгшин ухнууд олшроод, з�##�уу ухна оруулахгүй, өөрсдөө ч чадахгүй сүрэг сувайрдаг даа. Татвар авч чаддаг болмоор бн.

иргэн
иргэн
2020-09-28 10:35
Reply to  Зочин

Нямтайширийн блокны үйлдвэр маш сайн бүтээн байгуул�##�т, өөр онц юм байдаг юм уу, Энэ үйлдвэрийг барихдаа 10 гаруй сая доллар зээлээд 2-3-ийг л зарцуулаад бусдыг нь яасан бэ??

Зочин
Зочин
2020-09-28 09:53

Монголын хөрсөн доорх баялгийн ихэнхийг соци�##�изм нурах хямр�##�ын үеийг д�##�имдуулан хувьдаа авсан Нямтайшир баатар болох ёсгүй. Асар их баялгийг хувь хүн эзэмшихийн оронд улсын мэдэлд байсан бол ард иргэд нь ингэж ядуу тарчиг амьдрахгүй. Америкийн толгой баячууд компани нь улсаа тэжээж явдаг. Гэтэл эд өөрсдөө хагарах шахам баяждаг мөртөө ард түмэн нь үгээгүй ядуу

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-28 12:56
Reply to  Зочин

Баялагаа хүн бүр хүрз бариад ухахгүй биздээ. Хэн нэг нь үйлдвэрлэл явуулах нь ойлгомжтой. Харин уурхайгаас ашиглаж авсан баялагийн бодит хэмжээг нэр төрлөөр нь тооцож татвараа бүрэн авч чаддаг механизм хян�##�т байх хэрэгтэй

Зочин
Зочин
2020-09-30 16:16

Мак Монголын бүтээн баыгуулагч компани Нямтайшир нь газрындор хэвтэж байгаабаялгийг үнэт кацит�##� болгож байгаа хүн

Зочин
Зочин
2020-09-28 09:53

Монголын хөрсөн доорх баялгийн ихэнхийг соци�##�изм нурах хямр�##�ын үеийг д�##�имдуулан хувьдаа авсан Нямтайшир баатар болох ёсгүй. Асар их баялгийг хувь хүн эзэмшихийн оронд улсын мэдэлд байсан бол ард иргэд нь ингэж ядуу тарчиг амьдрахгүй. Америкийн толгой баячууд компани нь улсаа тэжээж явдаг. Гэтэл эд өөрсдөө хагарах шахам баяждаг мөртөө ард түмэн нь үгээгүй ядуу байна

Зочин
Зочин
2020-09-28 09:55

Маш зөв нүдээ олсон шийдвэр байлаа.
Маш олон хүний амьдр�##�ыг нуруун дээрээ үүрээд,ул�####�а татвараа төлөөд,өөрсөд дээрээ эрсдэл үүрээд явж байгаа ийм хүмүүсийг нийгэмд буруугаар харуулдаг болсон нь маш харамсмаар зүйл.
Бусад үлдсэн хүмүүст нь Улсын баатар өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-09-28 10:07

Тэр баярсайхан гэгчийн т�##�аар үргэлж муу юм л дуулддаг. Нөгөө гурав нь болж бна.

Зочин
Зочин
2020-09-28 10:13

Оюуны баялаг бүтээгчдээ хэзээ хардаг төртэй болох вэ Баатарсайхан гуай нүдэнд харагддаг баялгийг японоос бүтээсэн хүн, орчуулагч Жарг�##�сайхан гуай бол нүдэнд харагддаггүй оюуны соёлыг японоос тээж тээвэрлэж байгаа адилхан баялаг гэдгийг ойлгоосой

Zochin
Zochin
2020-09-28 10:42

erunhiilugch guai huwiin ush honzon uwurluj bgaa tsagt odjargal.nymtaishar nariig shagnahgvi l de....

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-28 12:58
Reply to  Zochin

Үнэн

Бодитой
Бодитой
2020-12-29 08:30

МИНИЙ ХАРСНААР ТОМ БҮЛЭГЛЭЛҮҮД,УЛС ТӨРЧДЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ. ТЭНДЭЭС АСР ИХ АШИГ ОЛДОГ МАФИЖСАН ХҮМҮҮС.НОМИН ГЭХЭД Л УИХ- ЫН ГИШҮҮН ХҮНИЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН. БҮгдийг ярих гэвэл муу муухайн д�##�ай болох бизээ.

Зочин
Зочин
2020-09-28 10:52

Хүрэлбаатар болж байна. Нөгөө 2 ч мэдэхгүй. Мөнгөөрөө аархсан нөхдүүд. Дээрхи 4 нөхөр бусдын боломжийг хулгайлагч нөхдүүд

ХҮН
ХҮН
2020-09-28 11:13

ОДОН, МЕДАЛЬД ДУРЛАДАГ БОЛ МОНГОЛЧУУД ОРОСУУД ХОЁРТ Л БАЙДАГ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧИН. ЯДУУ ОРНУУДЫН ИРГЭДЭЭ ХУУРДАГ НЭГ АРГА. ҮХЭХ, ӨВДӨХ, ЗОВЛОН НҮҮР ТУЛАХ ЦАГТ ТӨМӨР МЕДАЛЬ ОДОН ТУС БОЛОХГҮЙ ДЭЭ... АМЕРИКИЙН АРДЫН ЖҮЖИГЧИН, ИХ БРИТАНИЙН ТӨРИЙН ШАГНАЛТ, ФРАНЦЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ГЭЖ БАЙДАГГҮЙ НЬ ИХЭД УЧИРТАЙ АЖ.

Монгол хү
Монгол хү
2020-09-28 20:31
Reply to  ХҮН

САЯЫН ШАГНАЛ БОЛ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХАРАХ ЭХЛЭЛ БОЛСОНООРОО САЙН. ГЭВЧ ШАГНАГСАД БОЛ ТАНХИМЫН ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ АМАРТҮВШИН БИЛҮҮ НЭГ ТИЙМ НҮҮРНИЙ БАЯСГАЛАНГҮЙ ЗАЛУУГИЙН ТОДОРХОЙЛОТ НЬ ДАВАМГАЙЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ... ЮМ. ЦААШДАА ҮРГЭЛЖЛЭХ НЬ МАГАД. ХАРИН ХҮРЭЛСҮХ ӨМЧ ХУРААХ ХУМИХ НЬ ГЭДЭГ БОЛ ХУДЛАА ЛУЙВАРДАЖ ЭЗЭМШСЭН ХУЛГАЙЛЖ АВСАН НӨХДҮҮДЭЭС ХӨРНГИЙГ НЬ ХУРААЖ ЭЗДИЙГ НЬ ӨРШӨӨХ ХЭРЭГГҮЙ... ЭНЭ МАТЕРИАЛЫГ БИЧСЭН СЭТГҮҮЛЧ ЭМЭГТЭЙН ХҮРЭЛ СҮХИЙГ БУРУУТГАЖ БАЙГАА НЬ БУРУУ... СЭТГҮҮЛЧ ХҮН АЛЬ БОЛОХ, АСУУДЛЫГ ЗӨВ ТАЛААС НЬ ХАРЖ МЭДЭЭЛЖ БАЙВАЛ ЁС ЗҮЙД НЬ НИЙЦЭХ БАЙМААР ЮМ.....

Асууя
Асууя
2020-09-28 11:14

1-рт уул уурхай буюу газраа ухан бэлэн баялагыг хамдаг
2-рт гадны хөрөнгө оруул�##�т нэрийн дор ашигаа гадагш урсгадаг
Хөдөлмөрийн баатарын цензурт ...!?

Иргэн
Иргэн
2020-09-28 11:30

4хулгайч луйварчид

Зочин
Зочин
2020-09-28 12:48

Үнхээр эд нарт Баатар өгөх хэрэгтэй заав�##� хийж бүтээсэн юмаар нь өгөх хэрэгтэй жоохон юмаар нь харлуулах хэрэггүй ш дээ МАК,Таван богд,Номин,бүгд л эх орны үнднсний үйлдвэрлэгчид шүү дээ МАН ,АН Ёрөнхийлөгчийн гэж хуваамааргүй л байна

Иргнн
Иргнн
2020-09-28 23:21
Reply to  Зочин

Юм зарна гэдэг үйлдвэрлэл бишээ, үйлдвэрлэл гэж баялаг бүтээхийг хэлж бгаан. Бэлэн юм бүтээсэн зүйлээс хямдаар чанаргүйг авчирч зарж бгаа нь Үйлдэрлэлийн хөгжлийг хойш нь чангааж бгаа гэсэн үг

Зочин
Зочин
2020-09-28 13:14

УИД ийнхээ ноогдол ашигыг өөртөө биш өргөн олонд нааж сур. МСС болон Баатарсүрэн минь Жижиг аж ахуйд бага дүнтэй ч хамаагүй тендерт оролцох эрх олгож сур. Нямтайшираа төрийн мөнгөөр өөрийнхөө аж ахуйг бүү хөгжүүл Концессийн гэрээгээр мөнгө хүүлэхээ зогсоо Ард олонтойгоо хамт баяж Бусдын боломжийг хулгайлдаг луйварчидад одон мед�##�ь бүү өг. Оронд нь компанийг нь жижиглэ. АНУд Фордын үйлдвэрийг жижиглэдэг арга хэмжээ ав

Зочин
Зочин
2020-09-28 13:30

Дараа дараагийх нь агөх байлгүй дээ

Зочин
Зочин
2020-09-28 14:06

Ш.БАЯРСАЙХАН БИШ ШҮҮ!!!

Дэмжигч
Дэмжигч
2020-09-28 14:13

Ерөнхийлөгчд сонгуульд нь хандив өргөө.Тэгвэл шагн�##� авна шүү.

зочин
зочин
2020-09-28 14:37

Буянгийн Жарг�##�сайхан, Эрэлийн Эрдэнэбат, Петровисийн Оюунгэрэл, АПУ гээд мундагчууд их байнаа

бүгдийг ижил урамшуул
бүгдийг ижил урамшуул
2020-09-28 14:38

Буянгийн Жарг�##�сайхан, Эрэлийн Эрдэнэбат, Петровисийн Оюунгэрэл, АПУ гээд мундагчууд их байнаа

Эдгээр баатаруудын татварт төлсөн мөнгөөр амьдран суугаа иргэн
Эдгээр баатаруудын татварт төлсөн мөнгөөр амьдран суугаа иргэн
2020-09-28 15:14

Үнэхээр энх цагийн эгэлгүй баатрууд шүү. Машид ихээр бахархаж, илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Санал
Санал
2020-09-28 16:01

KFC-д Хөдөлмөрийн баатар өгөх гэж үү

зочин
зочин
2020-09-28 16:01

засссс Монголын баялагийг цөлмөсөн гэж баатар л өгдөггүй юм бол өөр юугаараа баатар болдог юм. Жирийн иргэн бидэнд баялагтай газрын зөвшөөрөл өгчих л дөө. Бид сайн ажиллаад л баатар болчихъё. Хөрөнгө байхад ядах юу байхав. Ямар ухаан,бие хөдөлмөрөө шулж байж баяжиж байгаа биш

Зочин
Зочин
2020-09-28 16:17

Мак бол хүүхэд з�##�уусыг маш сайн дэмжиж ажилдаг. Монголын баялагаар ирээдүйн Монгол хүүхдийн төлөө олон зүйлийг хийж байгаа цаашдаач олон олон ажил өрнөх төвтэй байна лээ. Муулхаасаа өмнө ирээдүйн үр хүүхдүүдэд юу хийж бүтээж байгааг нь судлаарай ард түмэн минь.

Иргэн
Иргэн
2020-09-28 17:54

Тэмдэг зүүхгүй бол үхчих гээд байдаг юм болов уу?

Зочин
Зочин
2020-09-28 19:53

Бид соци�##�измтайгаа зуур�##�дсаар.

ксерокс
ксерокс
2020-09-28 20:26

хүссэн хүсээгүй ч энэ л нийгмийг нийтээрээ хүсээд сайн яваа нэгнээ юуунд муу бичнэ вээ дээ, 30 ардчил�##�ын 30 нэг ч үйлдвэр байхгүй л гэнэ харин дата бааз дээр технологийн шинчлэл нэвтрүүлж чадсан баатарууд бишүү аан..

Монгол Улс Мандан Бадраг
Монгол Улс Мандан Бадраг
2020-09-28 23:12

Баялаг бүтээнэ гэж уул ухаж, юм зарахыг хэлэхгүй ээ.

Зочин
Зочин
2020-09-29 10:47

Өөрийнхөө компанийг биш с�##�бартай дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүсийг төр үнэлж шагн�##�аа өгдөг юм. Нэг с�##�барт ажилладаг хүмүүс хэдэн зуу мянгаар яригдаж байхад нэг хувийн компанид арав хорин мянган хүн л байна ш дээ. Наад нөхдүүд чинь бу�####�ас булаагч нар гэдэгтэй сан�##� нэг байгаа.

Зочин
Зочин
2020-09-29 10:53

ЖЭНКО МОРЬ УЯЖ НҮҮРС ЗӨӨЛГӨЖ БАЙДАГ ХҮНИЙГ БААТАР БОЛГОДОГ ЁСТОЙ ЖИНХЭНЭ АДГИЙН ТЭНЭГ

Зочин
Зочин
2020-09-29 11:53

Хо хо

Зочин
Зочин
2020-09-29 14:48

Энэ шагн�##�ууд эзнээ олсон гэхээсээ нэг намын туйлширсан , сонгуулийн пиар маягийн шагн�##� ,үнэхээр шагная гэж бодсон бол Оджарг�##� гээд олон хүмүүс бий дээ.

Зочин
Зочин
2020-09-30 11:42

Баярсайхан бол зүгээр л дамын наймаачин шүүдээ. Олон жил дам хийж олсон мөнгөөрөө одоо байшин бариад бас тэнгэрийн үнээр ард түмэнд дамлаад л байж байна.

Зочин
Зочин
2020-10-10 19:52

Мэдэхгүй юм даа.Татвар төлөх ёстой.Харин ч бага байна.Баттулга өөрөө баатар болох шаваа тавьжэОрост хужаад японд солонгост би дуулаагүй.Бизнэс хийж баатар болсон хүн.

w
w
2020-12-27 14:06

үнэн шүү үнэхээ хөдөлмөрч хүмүүс харин АПУ гийнхан эсэргээрэй Монголын олон гэр бүлийг олон хүнийг ажил амьдр�##�аас нь с�##�гасан хар энергитэй газар

Холбоотой мэдээ

Back to top button