НИЙГЭМ
Энэ жилийн анхны цас лхагва гарагт орно
Навчис шарлаж, хэд гурваараа хөглөрсөн намрын эхэн сар нэгэнт айлчилжээ. Зун дууссан гэдгийг батлах, нөгөөтээгүүр мөнгөн өвөл айсуйг сануулах шиг хүйтний урь хэдий нь орж, сэрүүн салхи салхилах болжээ.
Цаг агаарын мэдээгээр энэ долоо хоногт агаарын хэм мэдэгдэхүйц доошилно, өдөртөө 10-аас хэтрэхгүй гэдгийг харуулж буй. Тэгвэл энэ лхагва /2020.09.30/ гарагт Улаанбаатар хотод цас орох төлөвтэй байна. Энэ өдөр өдөртөө 6 хэм, шөнөдөө -2 хэм байх аж.
Үүний өмнө хөдөө орон нутгуудаар цас орсон нэг бус тохиолдол мэдээлэгдсэн. Харин энэ удаа Нийслэл Улаанбаатарын гудамж цасан ширхгээр өнгөө засах нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.