ДЭЛХИЙ

Түрийвчээ мартсан үйлчлүүлэгчийнхээ тооцоог төлсөн кассчин хүүд 27 мянган ам.доллар цуглажээ

АНУ-ын “McDonalds” сүлжээ рестораны нэгэн ажилчин хэтэвчээ мартсан үйлчлүүлэгчийн хоолны мөнгийн сайхан сэтгэл гарган төлж өгчээ.

Тодруулбал, Британни Рийд гэгч бүсгүй хоёр хүүхдээ хөл бөмбөгийн бэлтгэлээс нь авчхаад “McDonalds” орж түргэн хоол идэхээр болсон байна. Рийд “FoxBusiness” хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Бид “McDonalds” – ийн авто үйлчилгээний газраас нь хоол захиалсан юм. Тооцоо хийх хэсэг дээр очоод л хэтэвчээ гэртээ орхисноо санасан. Ийн кассчин хүүгээс уучлалт гуйж, захиалгаа цуцлая, хэтэвчээ гэрт мартчихсан байна гэж хэлэхэд тэр хүү шууд л хэтэвчээ онгойлгон өөрийн картаараа тооцоог нь хийчихсэн” гэжээ.

Хүүгийн сайхан сэтгэлийн хариуд Рийд, “GoFundMe” хуудас нээж цугларсан мөнгийг нь түүнд өгөхөөр шийдсэн бөгөөд өнгөрсөн даваа гарагийн (2020.09.28) байдлаар уг хуудсанд 27 мянган ам доллар цуглажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button