НИЙГЭМ

Малдаа яваад сураггүй болсон 10 иргэнийг олжээ

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есдүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олжээ.

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button