Европын холбоо Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх үү

Бид ерөнхийлөгч Трампыг гурав дахь удаагаа энх тайвны шагналд нэр дэвшээд буй тухай мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт (2020.10.01) Европын Парламентын гурван гишүүн Дональд Трампыг Европын Холбооноос Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүнээрээ сонгохыг санал болгосон байна.
Уг саналыг гаргагчдын нэг Роб Роос, “Европын Парламентын бусад гишүүд бидний энэ саналыг өдөөн хатгасан хэрэг гэж үзэх байх. Энэ гишүүд өөрсдийгөө сайн үйлстэн, харин Трамп ёрын зүйлс л хийдэг гэж боддог. Гэхдээ Дональд Трампын хийсэн ажлуудыг харвал тэрбээр дэлхийн энх тайвны төлөө ихийг хийсэн нь илт мэдэгдэнэ” хэмээжээ
Роостой хамт Дерк Жан Эппинк, Роб Роокен нар уг саналыг гаргасан байна. Тэд Израйл-АНЭ, Израйл-Бахрейн, Серби-Косова нарын энхийн гэрээг дурьдан Трампыг анх тайвны шагналд нэр дэвшүүлэх нь зөв гэсэн юм.
Шагналын эзнийг таван хүнээс бүрдсэн Нобелийн Комисс тодруулах аж.
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.