ДЭЛХИЙ

Хар тамхичдын загалмайлсан эцэг Эл Чапог бүх насаар нь хорино

 

Мексикийн хар тамхичдын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Жоакүйн Гүзман Лоэра буюу “Эл Чапо”-гийн хоёр хүүг АНУ-д хар тамхи оруулсан хэрэгт буруутгажээ.

34 настай Жоаким Гүзман Лопез болон 28 настай Овидио Гүзман Лопез нар нь Мексикт хууль бусаар амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэдний шүүх хурал болсон байна. 2008 ны дөрөвдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл ах дүүс кокайн, марихуан болон метамфетамин гэх зэрэг мансууруулах бодисыг АНУ-руу тээвэрлэж оруулдаг байсан талаар Прокурын газраас мэдэгджээ. Тэдний эцэг 61 настай Эл Чапо нь тив хамарсан, Мексик улс даяар цус урсгаж байсан гэмт хэрэгтэн гэгддэг. Тэрбээр хоёр удаа Мексикийн шоронгоос оргосны эцэст 2017 онд түүнийг АНУ-руу шилжүүлсэн юм. Ингээд гурван сар үргэлжилсний эцэст, энэ сарын эхэнд Нью-Йорк хотын шүүхээс эрүүгийн хэргийн арван зүйлээр ялласан бөгөөд үүн дотор эрүүгийн гэмт хэргийг тогтмол үйлддэг байсан, хууль бусаар мөнгө угаадаг, олон улс даяар кокайн, марихуан болон бусад төрлийн хар тамхи наймаалцаж, зарах болон галт зэвсэг ашигласан гэх мэт хэргүүд багтжээ.Түүний тасралтгүй үйлдсэн гэмт хэргүүдэд бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд зургадугаар сарын 25-наас эхлэн хорих аж.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button